
2025.04.01
Ж.Чинбүрэн: Нэг эмчийн тухай биш нийт монголчуудаа эмчлэх тухай гэж асуудалд хандаасай
нгөрсөн долоо хоногт (2025.03.28) УИХ-ын эмч гишүүн Ж.Чинбүрэнгийн санаачилгаар ОУ-ын "Эмч нарын өдөр"-ийг тохиолдуулан "Эмчийнхээ эрхийг хамгаалцгаая" хэлэлцүүлэг амжилттай боллоо.
Хэлэлцүүлэг П.Батчулуун эмчтэй холбоотой асуудал нь эрүүл мэндийн салбарын асуудал биш, нэг эмчийн асуудал биш, монгол түмнээ эмчлэх тухай асуудал юм гэдэг үндсэн агуулгын хүрээнд зохион байгуулагдсан юм. Мэргэжлийн холбоодоо байгуулж дуу хоолойгоо нэгтгээд, салбар доторх асуудлаа нууж хаах бус, хэльж яриад, нээлттэй хэлэлцдэг тогтолцооны энэ үед үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийг зохион байгуулагчдын зүгээс салбарынхандаа уриаллаа.