
2025.04.16
“Бүсчилсэн хөгжил- төрийн албаны манлайлал” төвийн бүсийн зөвлөгөөн боллоо
“Бүсчилсэн хөгжил-Төрийн албаны манлайлал” сэдэвт зөвлөгөөн 2025 оны 04 дүгээр сарын 14,15-ны өдрүүдэд Дархан-Уул аймагт боллоо.Төвийн бүсийн зөвлөгөөнд УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны дарга Б.Баярбаатар, УИХ-ын гишүүн Х.Баасанжаргал, С.Эрдэнэболд, УИХ-ын даргын зөвлөх Т.Алтангэрэл болон холбогдох албан тушаалнууд, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв аймгийн төрийн албан хаагчдын төлөөлөл болох 450 төрийн албан хаагч оролцлоо.
Зөвлөгөөний эхний өдөр Төрийн албаны тухай хууль тогтоомжийн хэрэглээ, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн хэрэгжилт, Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж, цахим технологийн хэрэглээ сэдэвт хэлэлцүүлэг болж, “Төрийн албан хаагч эмэгтэйчүүдийн карьер хөгжлийг дэмжих төрийн албан дахь удирдах түвшний жендэр” сэдэвт сургалтыг зохион байгуулсан юм.