2025.03.31

Л.Энх-Амгалан: Хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын эрэлт, нийлүүлэлтийг хангах бодлого хийх ёстой

УИХ-ын чуулганы /2025.03.31/-ний өдрийн хуралдаанаар Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2024 оны гүйцэтгэлийн тайланг үргэлжлүүлэн хэлэлцэж байна.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн П.Ганзориг салбарын сайд нараас асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан:

Өнгөрсөн 2 сард дэлхийн эдийн засгийн форум дээр  хүн төрөлхтний өмнө 3 том сорилт болох юм байна гэдгийг зарласан. Нэгдүгээрт хүний нөөцийн шилжилт, технологийн шилжилт, ногоон шилжилт гэх мэт том шилжилтүүд улс орон бүхэнд сорилт болох нь ээ гэж. Тэгэхээр манай улсад ч гэсэн үндсэндээ энэ 3 сорилт гурвуулаа том сорилт болж ирж байгаа. Бид нар энэ сорилтыг даван туулах бодлого хэрэгтэй байна. Тэр тусмаа манайх шиг ажиллах хүчний хомсдолд орчихсон улсуудын хувьд бол хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлт буюу хөдөлмөрийн зах зээл дэх ур чадварын эрэлт нийлүүлэлтийг хангах ийм бодлого хийх ёстой гэж харж байна. Энэ хүрээнд Наранбаяр сайд бид хоёрт. Ерөнхий сайдын зүгээс яг энэ хөдөлмөрийн зах зээлийн эрэлт нийлүүлэлтэд суурилсан их өгөгдлийн платформыг боловсруулах чиглэлүүдийг өгсөн байгаа. Тэгэхдээ бид нар өнөөдөр үүсчхээд байгаа нөхцөл байдлыг их сайн ойлгомоор байна. Ер нь Монгол улс хэзээнээс хөдөлмөрийн зах зээлийн хомсдолд орчхов. Хэзээнээс ажиллах хүчний хомсдолд орчхов? 100-200 мянган залуучууд гадагшаа гараад. 130 мянган залуучууд гадаадад ажиллаад. 60, 70-аад мянган залуучууд гадаад оронд суралцахаар ажиллах хүчний хомсдолд орчихлоо гэж ойлгож болохгүй П.Ганзориг гишүүн ээ. Энэ бол 1990-2005 оны хооронд буюу нийт 15 жилийн хугацаанд Монгол улсад бол бага төрөлтийн үе гэж ийм үе байсан. Энэ бага төрөлтийн үеэс шалтгаалж бид нар жил бүхэн нэг 20-30 мянган хүн өнөөдөр энэ хөдөлмөрийн зах зээл дээр ажиллах ёстой залуучуудынхаа алдагдсан боломжийг алдсан. Ийм асуудлуудаас болж манай хөдөлмөрийн зах зээл дээр бодитой хомсдол үүсэж байна. Манай хөдөлмөрийн зах зээл чинь өөрөө их бага. Одоо байгаа зах зээл 1,2 сая хүний багтаамжтай.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан