МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Боловсрол кап-2023" спортын наадам эхэллээ
2023.11.08
Орон нутгийн хөгжил

"Боловсрол кап-2023" спортын наадам эхэллээ

Боловсролын салбарын багш ажилчдыг дэмжих, чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэнд, бие бялдрыг хөгжүүлэх үүднээс "ДЭМЖЬЕ" санаачилгын хүрээнд жил бүр "Боловсрол кап" спортын их наадам тэмцээн болдог.

Гурав дахь жилдээ болж буй тэмцээнд нийт 37 багийн 2100 гаруй тамирчид оролцож байна. Хөгжөөн дэмжигч бүжиг, шатар, волейбол зэрэг нийт 5 төрөлт тэмцээн эхэллээ.

Боловсрол кап спортын их наадам бол нийгмийн бүхий л салбарт тулгамдаж буй асуудлыг шийдэх "ДЭМЖЬЕ" санаачилгын хүрээнд хийгдэж буй олон ажлын нэг.

Цаашид боловсролын салбарын багш ажилтнууд, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудлыг шат шатанд уламжилж шийдвэрлүүлэх болно.

ШИНЭ МЭДЭЭ