МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

“Дэмжье” санаачилга Баянзүрх дүүргийн 50 мянга гаруй иргэнд хүрчээ
2023.10.11
Орон нутгийн хөгжил

“Дэмжье” санаачилга Баянзүрх дүүргийн 50 мянга гаруй иргэнд хүрчээ

Баянзүрх дүүрэгт 2020 оноос эхлэн шат шатандаа “Дэмжье” санаачилга дор нэгдэн нэг санаа-нэгдмэл хүчээр салбар бүрийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ажиллаж байна.

“Дэмжье” малгайн дор зохион байгуулсан олон төрөлт арга хэмжээ өнөөдрийн байдлаар давхардаагүй тоогоор дүүргийн 50.000 гаруй иргэнд хүрчээ. Мөн иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрахад зориулсан бүтээн байгуулалтын ажлуудыг энэхүү санаачилгын хүрээнд хийж, хэрэгжүүлдгээрээ онцлогтой. “Дэмжье” санаачилгын хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлыг танилцуулж байна.

АХМАДАА ДЭМЖЬЕ


Өчигдөргүй өнөөдөр, өнөөдөргүй маргааш гэж үгүй. Тийм ч учраас ахмадаа хүндлэх, үнэт сургаалыг нь сонсох нь хөгжиж дэвшихийн үндэс болдог. Баянзүрх дүүргийн хэмжээнд иргэдийнхээ үгийг сонсох арга хэмжээг тогтмол зохион байгуулдаг. Мөн тэмдэглэлт баяр, наадмыг намын гишүүд, иргэдтэйгээ хамт тэмдэглэн өнгөрүүлэхийг чухалчилдаг байна. Тухайлбал, Олон улсын ахмадын 33 дахь баярын өдрийг дүүргийнхээ 5555 ахмад настанг хүндэтгэн XXXIII хорооны нутаг дэвсгэрт байрлах “Монгол шилтгээн”-д арга хэмжээ зохион байгуулсан. Ахмадууд намрын налгар өдөр агаарт гарч, УИХ-ын гишүүд, нийслэл, дүүргийн төлөөлөгчид, дүүргийн удирдлагуудад санал хүсэлтээ уламжлах, хоорондоо уулзаж нэг өдрийг баяр, жаргалтайгаар өнгөрүүлэх боломжийг олгосонд талархал илэрхийлсэн юм. Мөн жил бүрийн улсын баяр наадмаар намын гишүүдээ Хүй долоон худагт байгуулсан МАН-ын хорооны гал дээрээ урьж, хүндэтгэдэг уламжлал тогтсон нь иргэдийн хүлээдэг арга хэмжээний нэг болжээ.

“ДЭМЖЬЕ”-СПОРТЫН АРГА ХЭМЖЭЭ


Цар тахлын хүнд үеийг даван туулсны дараа ахмад насныхан гэлтгүй хүүхэд залууст ч хөдөлгөөн чухал болсон. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн хороо бүрд 3х3 сагсан бөмбөгийн талбайг барьж, байгуулах ажлыг “Дэмжье” аяны хүрээнд санаачлан хэрэгжүүлж байна. Одоогоор 33 хороонд баригдаж байгаагаас хамгийн сүүлд XIX хороонд 16 дахь 3х3 сагсан бөмбөгийн талбайг ашиглалтад оруулжээ. Энэхүү 3х3 сагсан бөмбөгийн талбайг түшиглэн хороо бүрийн 3х3 сагсан бөмбөгийн лигийг дүүргийн хэмжээнд зохион байгуулсан юм. Мөн багш, цагдаа, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, СӨХ-ийн удирдлага, ажилтнууд, хэсгийн ахлагч нар, намын гишүүдийн дунд спортын олон төрөлт наадмыг “Дэмжье” санаачилгын хүрээнд зохион байгуулаад байна.

СЭРГЭЛТ-79


УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан санаачлан Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын тамгын газар болон харьяа алба, хэлтэс нэгдэн дүүргийн архины хамааралтай, гудамжинд амьдардаг, орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэх хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж дууслаа. Анх 200 гаруй иргэнийг цуглуулж, үүнээс 79 иргэнийг нийгэмшүүлэх хөтөлбөр, ажлын байранд зуучлах арга хэмжээг хэрэгжүүлсэн бөгөөд 60 хоногийн хугацаанд тэдгээр иргэн архинаас холдож, ажил хийх хүсэлтэй болж, гэр бүлдээ эргэн нэгдсэн байна. Энэхүү арга хэмжээг архины эсрэг үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд болон төрийн үйлчилгээний байгууллагууд хамтран зохион байгуулснаараа онцлогтой.

“БАГШАА ДЭМЖЬЕ”


Сайн багшийн гар дээр эх орны маргаашийн нар манддаг гэдэг. Тэгвэл багш мэргэжлээр ажиллах боловсон хүчин дутагдалтай, эх орны ирээдүйг бэлтгэх хариуцлагатай мэргэжлийг дэмжих зорилгоор “Багшаа дэмжье” арга хэмжээг санаачлан 2022 онд хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулж, хоёр багшид орон сууцны урьдчилгаа гардуулсан бол 2023 оны арга хэмжээг энэ сарын 8-нд зохион байгуулахаар бэлтгэж байгаа ажээ. Мөн Баянзүрх дүүргийн англи хэлний 70 багшид гүнзгийрүүлсэн сургалт явуулж, сертификат гардуулсан бол 712 багшид зөөврийн компьютер гардуулаад байна. Ингэснээр багш нар сургалтын үйл ажиллагаагаа явуулахад дөхөм болох юм.

“ЭМЧ НАРАА ДЭМЖЬЕ”


Баянзүрх дүүрэгт хамгийн ачаалалтай салбар бол эрүүл мэндийн салбар. Тэр ч утгаараа эрүүл мэндийн салбарыг дэмжих олон арга хэмжээг зохион байгуулжээ. 2021 онд Дарь-Эхэд 50 ортой эмнэлгийг ашиглалтад оруулж II XXI , XXVII , XXIX хорооны иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлж байна. Мөн нийт хорооны Өрхийн эрүүл мэндийн төвүүдэд шаардлагатай тоног төхөөрөмжийг гардуулсан бол эрүүл мэндийн тусламж үйлчилгээгээ шуурхай үзүүлэхэд зориулан долоон хорооны өрхийн эмнэлэгт “Приус-30” маркийн автомашин, дөрвөн хорооны өрхийн эмнэлэгт AQUA автомашин, Эрүүлийн мэндийн төвд хоёр STAREX автомашин гардуулсан байна. Мөн “Эмч нараа дэмжье” арга хэмжээг зохион байгуулж нэг эмч, нэг сувилагчид орон сууцны урьдчилгаа гардуулжээ.

ХҮҮХЭД ЗАЛУУСЫГ ДЭМЖЬЕ


Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрөөр “Дэмжье” зорилтын хүрээнд эх үрсийн өдөрлөгийг зохион байгуулж заншсан нь хүүхэд багачуудад хүлээлт үүсгэдэг нэгэн арга хэмжээ болжээ. Мөн мэргэжлээ сонгох, амьдралынхаа нэгэн чухал алхмыг хийх үедээ ирсэн төгсөх ангийн сурагчдыг хүлээн авч “Мэргэжил бүхэн сайхан” тойрон аяллыг намар, хаврын улиралд жил бүр зохион байгуулж байна. Ингэхдээ төрийн үйлчилгээг таниулах зорилгоор Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газраар зочлуулж, Онцгой байдлын хэлтэс-Гал унтраах 63 дугаар анги, Төрийн ордон гэсэн маршрутаар энэхүү арга хэмжээг зохион байгуулдаг аж. Мөн “Шинэ эхлэл” элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх загвар даалгавар бүхий номыг төгсөх ангийн нийт сурагчдад гардуулах үйл ажиллагааг зохион байгуулж байна. Ингэснээр жил бүр Баянзүрх дүүргээс Элсэлтийн ерөнхий шалгалтдаа 800 оноо авсан сурагчдын тоо нэмэгдэж байгаа юм байна. Тэдгээр сурагчдад Дүүргийн МАН-ын хороо болон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан сургалтын тэтгэлэг олгож урамшуулдаг.

“ДЭМЖЬЕ”-АЮУЛГҮЙ ОРЧИН

Баянзүрх дүүргийн хэмжээнд гэмт хэргийн гаралтыг бууруулах, аюулгүй, амьдрах орчныг бүрдүүлэх зорилгоор олон ажлыг “Дэмжье” санаачилга дор хийж хэрэгжүүлжээ. Эдгээрээс онцолбол, Австрийн Засгийн газрын санхүүжилтээр нийт хороодод гэрэлтүүлэг хийж, харанхуй гудамжуудыг хангалттай хэмжээнд хүртэл гэрэлтүүлж чадсан байна. Мөн зүүн бүсийн хороодод сүүлийн үеийн хүчин чадал бүхий камержуулалтыг хийж хяналтын төвийг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн гуравдугаар хэлтэст байгуулснаар гэмт хэргийн гаралтыг бууруулах, гэмт хэрэг илрүүлэх бодит алхам болж чаджээ. Мөн дүүргийн хэмжээнд гарааш буулгаж, газар чөлөөлөх, тохижилт хийх ажлыг үе шаттайгаар хийж 1635 гараашийг чөлөөлснөөр 39240 мкв талбайг нийтийн эзэмшилд шилжүүлж чадсан байна. Эдгээр байршлуудад иргэдийн саналд үндэслэн тохижилт хийснийг цогцоор нь авч үзвэл хүүхдүүдийн сургууль, цэцэрлэгээсээ гэртээ харих замыг аюулгүй болгосноороо онцлогтой.

ШИНЭ МЭДЭЭ