МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

"Баянзүрх Марафон - 2023" арга хэмжээг зохион байгууллаа
2023.10.09
Орон нутгийн хөгжил

"Баянзүрх Марафон - 2023" арга хэмжээг зохион байгууллаа

2020-2023 оны хооронд Баянзүрх дүүргийн гэр хорооллын гудамж, туслах замуудыг холбох чиглэлд хэвтээ тэнхлэгийн 16.2км, босоо тэнхлэгийн 18.5км нийт 34.7км автозам шинээр хийгджээ.

Тэгвэл дүүргийг зүүн бүсийн автозамын нээлтийг тохиолдуулж H.Баярмөнх даргатай баг хамт олон "Баянзүрх Марафон - 2023" арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнтэй хамт оролцож, амралтын өдрийг иргэд, залуустайгаа ая тухтай сайхан өнгөрүүллээ.

Энэ үеэр залуусын "Open mic" арга хэмжээ болсон бөгөөд хоолны шинэ соёлыг түгээгч Street food-ын залуус үйлчилгээ үзүүллээ. Мөн Улсын бүртгэл, Нийгмийн даатгал, Хөдөлмөр халамж гээд төрийн анхан шатны үйлчилгээг иргэдэд үзүүлэв.

ШИНЭ МЭДЭЭ