МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

6 багшид өргөө цагаан гэр, 2 багшийн орон сууцны урьдчилгааг шийдвэрлэв
2023.10.09
Боловсрол, Соёл, Шинжлэх Ухаан, Урлаг

6 багшид өргөө цагаан гэр, 2 багшийн орон сууцны урьдчилгааг шийдвэрлэв

Боловсролын салбарын чанарын суурь нь сайн багш юм. Өөрөөр хэлбэл сайн багшаас чадварлаг шавь төрж, чадварлаг иргэдээс улсын хөгжил хамаарна. Энэ эрхэм үүргийг санаж, эх орны гэрэлт ирээдүй болсон хүүхдүүдэд оюуны үрийг тарьж буй эрдэмтэн багш нартаа багш нарын баярын мэнд дэвшүүлье.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, Нийслэл дүүргийн удирдлагууд бид боловсролын салбарт тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, багш нарын цалин, нийгмийн асуудалд дэмжлэг үзүүлэхээс эхлээд олон хийж хэрэгжүүлсэн ажлын нэг нь "БАГШАА ДЭМЖЬЕ" хүндэтгэлийн арга хэмжээ.

Өнгөрсөн жилийн "БАГШАА ДЭМЖЬЕ" арга хэмжээний үеэр 2 багшийн орон сууцны урьдчилгааг шийдвэрлэж байсан бол энэ удаагийн арга хэмжээгээр 6 багшид өргөө цагаан гэр, мөн адил 2 багшийн орон сууцны урьдчилгааг шийдвэрлэлээ.

Хэдийгээр жилд хоёр багшид орон сууцны урьдчилгаа гардуулж байгаа нь бага мэт харагдах боловч бид нэг зорилгын төлөө нэгдэж чадвал цаашид багш бүрийн цалин, нийгмийн асуудлыг шийдвэрлэж чадна гэдгийг өнгөрсөн хугацаанд хамтдаа хийж, хэрэгжүүлөэн олон ажлын үр дүн харууллаа.

Боловсролын тухай багц хуулиудыг УИХ-аар хоёр жилийн турш хэлэлцэн баталж 8 дугаар сарын 3-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдөж байна. Энэ хуулийн гол зорилго нь өрсөлдөх чадвартай монгол хүнийг бэлтгэх. Боловсролын салбарын бодлого цаашид багшийн хөгжил, хүний нөөцийн хүрэлцээ, ур чадвар зэрэг зөөлөн дэд бүтцэд чиглэж байгаа гэдгийг та бүхэнд дуулгахад таатай байна.

Багш хэмээх хүндтэй бөгөөд хариуцлагатай үүргийг нэр төртэй биелүүлж, Монгол улсын ирээдүйн хөгжлийн үндэс суурийг тодорхойлж, замыг зурж яваа нийт багш нартаа хүндэтгэл, талархлаа илэрхийлж, эрдмийн гэгээн үйлсэд нь их амжилт хүсэн ерөөе.

ШИНЭ МЭДЭЭ