МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

БЗД-ийн 8-р хороонд "Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв" нээгдлээ
2023.10.05
Орон нутгийн хөгжил

БЗД-ийн 8-р хороонд "Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв" нээгдлээ

Батлан хамгаалахын сайд Г.Сайханбаярын санаачилгаар дүүргийн 8-р хороонд "Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв" үүд хаалгаа нээгдлээ.

Ахмадын болон алба хаагчдын хөгжлийн төв нь олон улсын жишигт нийцсэн байдлаар барьж, байгуулагдсан. Энэ төвд Батлан хамгаалахын салбараас гавьяаны амралтаа эдэлж буй ахмадууд, одоо ажиллаж, зүтгэж буй алба хаагчид чөлөөт цагаараа үйлчлүүлж, бие бялдар, оюун ухаанаа хөгжүүлэхээс гадна сургалт, уулзалтыг зохион байгуулах боломжтой.

Мөн батлан хамгаалах салбарын үйл ажиллагаатай холбоотойгоор гаднаас зочид, төлөөлөгчдийг хүлээн авах зориулалттай байна. Ингэснээр Батлан хамгаалах салбарын үе үеийн уялдаа холбоо бэхжиж, гадаад бодлогын үйл ажиллагаа сайжирна.

Жишиг болсон сайхан бүтээн байгуулалтыг ахмад, залуу үедээ зориулж санаачилсан салбарын сайд Г.Сайханбаярт ажлын амжилт хүсье.

Цаашид бусад салбарын ахмад, залуу үед зориулсан энэ чиглэлийн бүтээн байгуулалт хийх тал дээр Баянзүрх дүүргээс сонгогдсон гишүүд бид холбогдох байгууллагуудтай хамтарч ажиллах болно.

ШИНЭ МЭДЭЭ