МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрхийн залуус халамж хүсэгчид бус хөдөлмөр эрхлэгчид
2023.09.22
Орон нутгийн хөгжил

Баянзүрхийн залуус халамж хүсэгчид бус хөдөлмөр эрхлэгчид

2023 оны 1 дүгээр сарын 1-ээс шинээр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн тухай хуульд насанд хүрээгүй буюу 16-18 нас хүртэл хүүхэд залуусыг эцэг эх, аж ахуйн нэгжийн зөвшөөрөл, харилцан тохиролцсоны үндсэнд хичээлийн бус цагаар цахимаар болон биеэр цагийн ажил хийх боломжийг бүрдүүлж өгсөн.

Энэ хүрээнд Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Атармаа даргатай дүүргийн хөдөлмөр, халамжийн хэлтэс, бусад мэргэжлийн байгууллагатай хамтарч 300 гаруй Баянзүрх дүүргийн Ерөнхий боловсролын, Их дээд сургуулийн оюутан, сурагч залуучуудад хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, холбогдох хууль тогтоомжийг сурталчлах зорилгоор “Нэг иргэн – Нэг ажлын байр” өдөрлөгийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Unitel, Redrock зэрэг үйл ажиллагаа нь тогтвортой, эрэлттэй 30 гаруй компаниуд цагаар болон цахимаар ажиллах боломжтой ажлын байрыг танилцуулж, ажиллах сонирхолтой хүүхэд залуусын анкетыг хүлээн авсан. Үүний хажуугаар “Open mic”-ийн үйл ажиллагаа зохион байгуулж, залуучууд өөрсдийн авьяас чадвараа бусдадаа нээлээ.

Цаашид энэхүү арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Хамтран зохион байгуулсан дүүргийн Хөдөлмөр халамжийн хэлтэс, салбарын яам, хүрэлцэн ирсэн залуустаа баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ