МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

700 багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөөврийн компьютер гардууллаа
2023.09.18
Орон нутгийн хөгжил

700 багш, сурган хүмүүжүүлэгчдэд зөөврийн компьютер гардууллаа

Жил бүр Баянзүрх дүүргийн боловсролын салбарын багш, сурган хүмүүжүүлэгч нартай уулзаж салбарт тулгамдсан асуудлын талаар санал солилцдог уламжлалтай.

Энэ хүрээнд Жанжин клубд 700 гаруй багш, сурган хүмүүжүүлэгчтэй уулзаж ярилцлаа. Энэ үеэр мэдээлэл технологийн эрин зуунд ажлын багаж, хэрэгсэл болсон зөөврийн компьютерыг багш бүрд гардуулж өглөө.

Өнөөдөр Монгол улсын хэмжээнд сургуулийн өмнөх насны 260 мянга, Ерөнхий боловсролын сургуульд 600 мянган хүүхэд боловсрол эзэмшиж, зөв төлөвшиж, нийгэм, амьдралд хөл тавьж, ирээдүйн улс эх орны хөгжлийг тодорхойлохоор бэлтгэгдэж байна. Эдгээр хүмүүсийг бэлтгэж, амьдралын замыг зөв тодорхойлж буй цэцэрлэг, сургуулийн багш нарын ажил боловсролын салбарт хамгийн чухал.

Тиймээс Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүний хувьд

  • Багшийн нийгэмд эзлэх байр суурийг нэмэгдүүлэх
  • Багшийн ажиллах орчныг сайжруулах
  • Боловсролын салбарын багш, ажилтнуудын нийгмийн асуудлыг шийдвэрлэх
  • Боловсролын салбарын багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэх чиглэлээр голчилж ажиллана. Тэгж байж Монгол улсын хөгжлийг ирээдүйд тодорхойлж, авч явах хүүхэд залуучууд чанартай, өндөр боловсролыг эзэмшиж чадна.

Мөн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хороо бүрд сургууль, цэцэрлэг барьж байгуулж хүртээмжийг хангах асуудалд Засгийн газар, Нийслэл дүүргийн удирдлагуудтай хамтарч анхаарч ажиллаж байгаа. Эхнээсээ үр дүнгээ өгч Баянзүрх дүүргийн хэмжээнд 2023 онд л гэхэд шинээр 5 цэцэрлэг, сургуулийн барилгын ажил эхэлсэн.

Урилгыг минь хүлээн авч, нээлттэй илэн далангүй ярилцсан Баянзүрх дүүргийн боловсролын салбарын хамт олонд чин сэтгэлийн талархал илэрхийлж, ажлын амжилт хүсье.

ШИНЭ МЭДЭЭ