МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангасан 3х3 талбай ашиглалтад орлоо
2023.09.18
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүрэгт стандартын шаардлага хангасан 3х3 талбай ашиглалтад орлоо

"ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн 19-р хороонд чанар, стандартын шаардлага хангасан 3х3 талбай ашиглалтад орлоо.

Талбайн нээлтийг тохиолдуулан "Хаана ч очсон, дэлхий ертөнцтэй харилцаж чадах дохионы хэл" уриан дор 9 дүүрэг, 21 аймгийн сонсголын бэрхшээлтэй иргэдийн дунд 3х3 тэмцээнийг холбогдох мэргэжлийн байгууллага, холбоотой хамтран зохион байгууллаа.

2021-2023 оны хооронд "ДЭМЖЬЕ" ажлын хүрээнд залуусын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, бие бялдрыг хөгжүүлэх, багийн спортыг дэмжих зорилгоор нийт 16 хороонд 3х3 сагсан бөмбөгийн талбайг тохижуулсан. Эдгээр талбайгаас тив дэлхийд нэрээ дуурсгасан ирээдүйн шилдэг сагсчин төрж, эх орныхоо нэрийг дэлхийд гайхуулна гэдэгт итгэлтэй байна.

ШИНЭ МЭДЭЭ