МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГИШҮҮН

Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, санал солилцлоо
2023.05.15
Орон нутгийн хөгжил

Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, санал солилцлоо

Үндсэн хуульд өөрчлөлт оруулах тухай асуудлаар Б.Саранчимэг гишүүний хамт Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзаж, санал солилцлоо.

30 жилийн өмнө Монгол Улсын Үндсэн хуулийг баталж байхад улсын нийгэм, эдийн засаг, хүн амын тоо, гадаад ертөнц тэс өөр байсан. Зах зээлийн нийгэм, Ардчилалыг ч сайн ойлгоогүй, бэхжээгүй байсан үе.

Харин одоо бол бид өнгөрсөн 30 жилийн алдаа дутагдлыг арилгаж, ирж буй 30 жилд улс орны нийгэм эдийн засгийг сэргээх, иргэдийн төлөөлөл болсон парламентыг бэхжүүлэх, төвлөрсөн биш төлөвлөсөн, хэлдэг биш хийдэг цаг мөч дор ирээд байна.

Тэр ч утгаараа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах, Сонгуулийн тогтолцоог өөрчлөх асуудлыг хөндөж иргэн бүрийн саналыг тусгаж, зовлон жаргалаа ярьж, шийдлийг эрэлхийлж байгаа юм шүү. Уулзалтад хүрэлцэн ирж Үндсэн хуультай холбоотой асуудлаар нээлттэй ярилцсан та бүхэндээ баярлалаа.

ШИНЭ МЭДЭЭ