Хүний эрхийн үндэсний комисс
2005 2006 2007 2008 2009 2010 2011 2012 2013 2014 2015 2016 2017 2018 2019 2020 2021 2022 2023 2024 2025
Нийт 265 мэдээ байна.
  • 12/03/24

    “Хүний эрх хамгаалагч”кино хэлэлцүүлэг зохион байг...

    Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай, Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг сурталчлах зорилгоор Комиссоос “Хүний эрх хамгаалагч” кино хэлэлцүүлгийг “Шихихутаг” их сургуулийн 1 дүгээр дамжааны оюутнуудын дунд 2024 оны 03 дугаар сарын 11-ний өдөр зохион байгууллаа. Кино хэлэлцүүлгээр “Зоригтон”, “Та хүний эрх хамгаалагч уу?”, “Африк дахь хүний эрх хамгаалагч...
  • 22/02/24

    Ж.Хунан: Өвөл хурдан морины уралдаан зохион байгуу...

    Зочны цаг: Жил бүрийн 11-р сарын 1-нээс 5-р сарын 1-нийг хүртэл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Гэтэл хууль зөрчиж хурдан морины уралдаан зохион байгуулсан тохиолдол гарсаар байна. Өвөл хурдан морины уралдаан зохион байгуулах нь хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн шинж чанарыг агуулдаг тул хүүхдийн эрх зөрчиж байгаа явдал гэж ХЭҮК үзлээ. Зочноор: ХЭҮК-ын гишүүн Ж.Хунан оролцож байна....
  • 16/02/24

    Ж.Хунан: Өвөл, хаврын морин уралдаан зохион байгуу...

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос долоо хоног бүрийн пүрэв гараг бүр хүний эрхийн хэрэгжилтэд тулгамдаж буй асуудал, Комиссоос авч хэрэгжүүлж байгаа ажил болон цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарладаг уламжлалтай. Энэ удаагийн /2024.02.16/ хэвлэлийн бага хурлаар хүүхдийн эрхийн зөрчилтэй холбоотой асуудлаар Комиссын гишүүн Ж.Хунан мэдээлэл хийлээ. Хүний Эрхийн Үндэсний Комисс нь хүүхдийн эрхийг онцгойлон ав...
  • 16/02/24

    “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогц...

    УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга, Гэр бүлийн тухай хуулийн Ажлын хэсгийн ахлагчийн хувиар нийслэлийн засаг даргын дэргэдэх “Хүүхэд залуучуудын сургалт хүмүүжлийн тусгай цогцолбор” дээр өнөөдөр ажиллаж, одоо үйлчилж буй хууль, тогтоомжийн хүрээнд хийж буй ажил болон Гэр бүлийн тухай хууль дахь хүүхэд хамгаалал, асрах үйлчилгээ, асралт гэр бүлийн асуудлаар ажилтнуудын мэдээлэл, санал хүсэлтийг авлаа. Тус цогцо...
  • 31/01/24

    ХЭҮК-ын гишүүн Ж.Хунангаар ахлуулсан ажлын хэсэг Х...

    Цагааннуур сум нь 2024 хүн амтай. Газар нутгийн 96 орчим хувь нь улсын тусгай хамгаалалттай бүсэд хамаардаг. Нутаглах, отоглох бүсийг хязгаарлаж тогтоосноос үүдэн нутгийн иргэдийн амжиргааны эх үүсвэр болох цаа буга өсгөж, үржүүлэхэд бэрхшээл тулгардаг, ундны цэвэр усны гүний худаг байдаггүйн улмаас ахуйн хэрэглээний усаа нуурын уснаас хангадаг байна. Түүнчлэн сумын Цагдаагийн хэсэг автомашингүй, хүний эрхийн зөрчлөөс урьдчила...
  • 24/01/24

    “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас д...

    ХЭҮК, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, БШУЯ, Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Эрүүл мэндийн яам, Монголын хууль зүйн Клиникүүдийн холбоо хамтран 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг зохион байгуулсан. Симпозиумаас хүний эрхийн болов...
  • 02/01/24

    ХЭҮК-ын анхны гишүүн Ж.Дашдорж гавьяат хуульч цол ...

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулгаж, хууль тогтоох, хүний эрхийг хангах, хамгаалах, шүүн таслах байгууллагад 41 жил тасралтгүй, үр бүтээлтэй, шударга ажилласан Жадамбын Дашдоржид Монгол Улсын Гавьяат хуульч цол хүртээлээ. Ж.Дашдорж нь эрх зүйч мэргэжилтэй, хууль зүйн ухааны магистр цолтой. Ажлын гараагаар 1982-1985 онд З...
  • 28/12/23

    Комиссын гишүүний Зөвлөмжийн хэрэгжилтийг ханган а...

    ХЭҮК-ын гишүүн Б.Энхболдоор ахлуулсан ажлын хэсэг Зэвсэгт хүчний 017, 120, 256, 339 дүгээр ангиудын үйл ажиллагаа, Монгол Улсын Үндсэн хууль, Монгол Улсын цэргийн нийтлэг дүрмүүд болон бусад хууль тогтоомж, олон улсын гэрээгээр баталгаажуулсан хугацаат цэргийн алба хаагчдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, халдашгүй байх, эрүү шүүлтээс ангид байх, зохистой хоол, хүнс,...
  • 28/12/23

    Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Иргэний Нийгмийн Зөвлөлийн IV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо. Тус хурлаар Комиссын гишүүн, ИНЗ-ийн дарга Х.Мөнхзул зөвлөлөөс 2023 онд хийсэн ажил, цаашид зөвлөлийн гишүүд анхаарч ажиллах асуудлыг танилцуулав. Комиссын ирэх 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Иргэний нийгмийн зөвлөлийн эхний улирлын төлөвлөгөөнд ...
  • 28/12/23

    Хүний эрх зөрчигдсөн эсэх гомдлыг хэлэлцэж, дүгнэл...

    ХЭҮК-ын дэргэд хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн эсэх талаар дүгнэлт гаргах чиг үүрэг бүхий орон тооны бус Хүний эрх хамгаалагчийн хороо байгуулагдан ажиллаж байна. Хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах, гомдол, мэдээллийн талаар нотолгоо, баримт, мэдээлэл цуглуулах, хүний эрх хамгаалагчийг хамгаалах хэрэгцээ шаардлагыг тодорхойлох, эрсдэлийн үнэлгээ хийх, эрсдэлийн үнэлгээнд үндэсл...
  • 20/12/23

    “Хүний эрхийн тухай ярилцъя” хүндэтгэлийн лекц зох...

    Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох зорилготойгоор хүний эрхийн анхаарал татсан асуудлаар цуврал илтгэл, хэлэлцүүлэг арга хэмжээг 2012 оноос жил бүр уламжлал болгон зохион байгуулж ирсэн. 2023 онд Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жил, Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын статусын талаарх зарчим (Па...
  • 18/12/23

    “Хүн төвтэй түүх” бүтээх бүтээлийн төрлөөр зарласа...

    Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 75 жил, Хүний эрхийг хамгаалагчийн тухай Тунхаглалын 25 жилийн ойн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын уралдааныг хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж буй хүний эрх хамгаалагчид, хүний эрхийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг тодорхой жишээн дээр харуулж, “хүн бүрт хүний эрх хамгаалагч бо...
  • 11/12/23

    Хүний эрхийг хангах, хамгаалах дэмжих үйлсэд хувь ...

    Хүний эрхийн олон улсын өдөр, Хүний эрхийн түгээмэл Тунхаглал батлагдсаны 75 жилийг ойг тохиолдуулан хүний эрхийг хангах, хамгаалах дэмжих үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлэн Монголын “Эмнести интернэшл” байгууллагын Удирдах зөвлөлийн дэд дарга Р.Очирбал “Хүчирхийллийн Эсрэг Үндэсний төв”-ийн Гүйцэтгэх захирал Н.Арвинтариа Хөгжлийн бэрхшээдтэй иргэдийн хууль тогтоомж, нийгмийн оролцооны асуудал хариуцс...
  • 10/12/23

    Өнөөдөр Хүний эрхийн олон улсын өдөр тохиож байна

    Энэ өдрийг дэлхий нийтээр тэмдэглэх болсны учир нь: Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ. Хүний эрхийн түгээмэлТунхаглал батлагдсан түүхээс: 1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн т...
  • 09/12/23

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар Ази-Номхон далайн...

    УИХ-ын хүндэтгэлийн хуралдаанаар НҮБ-ын Хүний эрхийн мэдлэг олгох Ази-Номхон далайн бүсийн төвийг Монгол Улсад байгуулах амлалт өглөө. Хүний эрхийн түгээмэл Тунхаглал нь дэлхийн хаана байгаа, хэн байхаас үл хамааран хүн бүр угаас заяасан үнэ цэн, нэр хүнд, нандин чанар, салшгүй эрхтэй гэдгийг хүн төрөлхтний түүхэнд анх удаа тунхаглаж, хүлээн зөвшөөрсөн түүхэн ач холбогдолтой баримт бичиг юм. НҮБ-ын Ерөнхий Ассамблейн тогтоолоо...
  • 06/12/23

    “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023” хөрөг найруул...

    Монгол Улс Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан Ази тив дэх анхны улс болсон нь хүний эрх, тэр дундаа хүний эрх хамгаалагчдын эрхийг хамгаалах тогтолцооны суурь бүрдсэн. Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн асуудлаарх олон улсын анхдугаар зөвлөлдөх уулзалтаар жил бүрийн 11 дүгээр сарын 29-ний өдрийг “Хүний эрх хамгаалагч эмэгтэйчүүдийн өдөр” болгон зарласан бөгөөд энэ өдрийг дэлхийн өнцөг ...
  • 24/11/23

    ЕАБХАБ-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны ...

    Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Хунан Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллага /ЕАБХАБ/-ын Ардчилсан институц, хүний эрхийн албаны дарга М.Мекаччи, ахлах зөвлөх Фабризио Нава, зөвлөх Каролин Хаммер нарыг 2023 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтаар Ази-Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн сургалт, судалгааны төв байгуулах тухай Комиссын санаачилга, “Хүний эрхийн үндэсний инде...
  • 24/11/23

    “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” салбар хэлэлцү...

    Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний Хүний эрхийн үнэлгээний салбар хэлэлцүүлэг өнөөдөр (2023.11.22) “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” сэдвээр үргэлжиллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь” сэдвээр танилцуулга хийв. Тэрбээр, Монгол Улсын Үндсэн ху...
  • 23/11/23

    Парламентын өөрийн үнэлгээний зөвлөмжид тусгах сан...

    Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоотой хамтран зохион байгуулсан “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний үйл ажиллагаа өндөрлөлөө. Парламентын өөрийн үнэлгээний хүрээнд хүний эрхийн болон жендэрийн тус бүр дөрвөн хэсгийн хэлэлцүүлэг өрнөсөн юм. Хүний эрхийн асуудлаар “Хүний эрхийн мэдрэмжтэй хууль тогтоох үйл ажиллагаа”, “Парламентын хяналтыг бэхжүүлэх нь...
  • 23/11/23

    “Монгол Улс дахь бодлого, эрх зүйн орчин” сэдвээр ...

    Монгол Улсын Их Хурал, Олон Улсын Парламентын Холбоо хамтран зохион байгуулж буй “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний нэгдсэн хэлэлцүүлэг өнөөдөр /2023.11.22/ Төрийн ордонд эхэлсэн. “Хүний эрх, жендэрийн мэдрэмжтэй парламент” өөрийн үнэлгээний албан ёсны II танилцуулах хэсэг “Монгол Улс дахь бодлого, эрх зүйн орчин” сэдвээр үргэлжиллээ. Монгол Улсын Хүний эрхийн Үнд...
Нийт 14 хуудас/265 мэдээ