“Хүн төвтэй түүх” бүтээх бүтээлийн төрлөөр зарласан уралдааны шагналын эздийг шалгаруулав
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглал”-ын 75 жил, Хүний эрхийг хамгаалагчийн тухай Тунхаглалын 25 жилийн ойн хүрээнд 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр “ХҮНИЙ ЭРХ ХАМГААЛАГЧ ЗОРИГТОН-2023” хөрөг найрууллын уралдааныг хүний эрхийг хамгаалах салбарт манлайлж, хувь нэмэр оруулж буй хүний эрх хамгаалагчид, хүний эрхийн зүтгэлтнүүдийн үйл ажиллагааг тодорхой жишээн дээр харуулж, “хүн бүрт хүний эрх хамгаалагч болох, тэднийг хамгаалах хэрэгтэй юм байна” гэсэн агуулгын хүрээнд “Мобайл журнализм” (МОЖО)-ийн арга, техник ашиглан “Хүн төвтэй түүх” бүтээх бүтээлийн төрлөөр зарласан уралдааны шагналын эздийг шалгаруулсан.
“Мобайл журнализм” буюу МОЖО нь гар утсаа ашиглаж, бүтээл бүтээх шинэлэг аргачлалыг хөрөг найрууллын уралдаанаар Монголд нэвтрүүлсэн бөгөөд цаашид сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд өдөр тутмын үйл ажиллагаандаа нэвтрүүлэх боломжтойгоороо давуу талтай юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан