“Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас дараах ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ
2024.01.24

“Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас дараах ЗӨВЛӨМЖИЙГ ХҮРГҮҮЛЛЭЭ

ХЭҮК, НҮБ-ын Монгол дахь Суурин зохицуулагчийн газар, Монголын Эмнести Интернэшнл ТББ, Монголын Хуульчдын Холбоо, МУИС-ийн Хууль зүйн сургууль, Хүний эрхийг хангах Үндэсний хороо, БШУЯ, Гадаад харилцааны яам, ХЗДХЯ, Эрүүл мэндийн яам, Монголын хууль зүйн Клиникүүдийн холбоо хамтран 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдөр “Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумыг зохион байгуулсан.

Симпозиумаас хүний эрхийн боловсролыг олгож, түгээж буй тогтолцоо, механизмыг сайжруулах, хүртээмжтэй болгох, үндэсний хэмжээнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн түгээмэл соёлыг төлөвшүүлэх чиглэлээр тодорхой санал, зөвлөмж гарсан.

Хүний эрхийн боловсролын Дэлхийн хөтөлбөрийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий байгууллагууд ”Хүний эрхийн боловсролын арга зүй” симпозиумаас гарсан зөвлөмжийн хэрэгжилтийг хангаж ажиллах нь зүйтэй.

Зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг 2025 онд болох Хүний эрхийн боловсролын дөрөв дэх симпозиумд тайлагнаж дүгнэх бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийн явцын тайланг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлэх болно.

Иймд Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Зөвлөмжийг хүргүүлж байна.

Зөвлөмжийн хэрэгжилт, үр дүнг 2025 онд болох Хүний эрхийн боловсролын дөрөв дэх симпозиумд тайлагнаж дүгнэх бөгөөд зөвлөмжийн хэрэгжилтийн явцын тайланг 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ирүүлэх болно.

Иймд Монгол Улсын хүний эрхийн боловсролын үндэсний чадавхыг дээшлүүлэх, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хамгаалах, хүний эрхийн хэрэгжилтийг дээшлүүлэх зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын Зөвлөмжийг хүргүүлж байна. Үүнд:

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАРТ

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичигт Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрт нийцсэн, боловсролын бүх түвшин, салбар хоорондын уядаа холбоог хангасан Хүний эрхийн боловсролын үндэсний төлөвлөгөө батлах;
Хүний эрхийн боловсролын асуудлаар мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлж, Данийн хүний эрхийн институтээс боловсруулсан хүний эрхийн боловсролын нөхцөл байдлын анхдагч (pilot) үнэлгээг хийж буй бусад улсын сайн туршлагыг харгалзан үнэлгээ хийх;
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрхийн боловсролын хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд харьяалах хүний эрхийн асуудлаар иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол түгээх. (Бүх шатны төрийн байгууллагад)
БОЛОВСРОЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ ЯАМАНД

Үндэсний хүний эрхийн боловсролын сургалтын хөтөлбөр, арга зүйн мэдээллийн дундын санг бий болгох, сургалтад ашиглах;
Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад зориулсан хүний эрхийн боловсрол, жендэрийн эрх тэгш байдлын агуулгыг тусгасан сургалтын материал, хэрэглэгдэхүүнийг www.medlee.mn мэдээллийн санд байршуулах;
Хүний эрхийн боловсролын асуудлаар мэдээллээр хангах үүргээ хэрэгжүүлж, Данийн хүний эрхийн институтээс боловсруулсан хүний эрхийн боловсролын нөхцөл байдлын анхдагч (pilot) үнэлгээг хийж буй бусад улсын сайн туршлагыг харгалзан үнэлгээ хийх;
Хүний эрхийн боловсролын талаар үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилт, үр нөлөө, сайн жишиг, ололт амжилтыг хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн үзүүлэлт, шалгуурт нийцүүлэн хянаж, үнэлэх, олон улсад тайлагнах;
Албан боловсролын бүх түвшний сургалтын хөтөлбөрийн агуулгад хүний эрхийн боловсролын шинжилгээ хийх, нийгмийн ухааны (бага, суурь, бүрэн дунд боловсролын) сургалтын хөтөлбөрийн агуулга буюу суралцахуйн зорилтуудыг тодорхой, хэмжигдэхүйц болгох;
Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсрол шинжлэх ухааны яам, иргэний нийгмийн байгууллагын манлайлал дор хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн үе шат бүрийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөөг хамтран боловсруулах;
Их, дээд сургуулиудын магадлан итгэмжлэх шалгуур үзүүлэлтэд хүний эрхийн боловсрол олгох сургалтын хөтөлбөр, багшийн нөөц зэрэг шалгуур үзүүлэлтийг оруулах;
Эцэг, эх, асран хамгаалагчдад хүүхдийн амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг тайлбарлан таниулсан сургалт, сурталчилгаа, нөлөөллийн ажлыг тогтмол зохион байгуулах;
Сургуулийн өмнөх боловсрол, ерөнхий боловсролын сургуулийн хөтөлбөр, сурах бичгийг боловсруулахдаа Монголын уламжлалт соёл, түүхтэй холбон хүний эрх, жендэрийн эрх тэгш байдлын талаарх агуулгыг тусгах;
Албан боловсролоор дамжуулан хүний эрх сэдвээр тусдаа хичээл орох төдийгүй бусад хичээлүүдэд хүний эрхийн агуулгыг интеграцчилах замаар хичээлийн агуулгад тусгах;
Хүний эрхийн мэдлэг, хандлагыг сурагчдад төлөвшүүлэхдээ хүний эрхэд ээлтэй сургууль, сургуульд суурилсан арга замыг ашиглах;
Ерөнхий боловсролын сургуулийн 6-12 дугаар ангийн Иргэний ёс зүйн боловсрол, нийгмийн ухааны хичээл заадаг багш нарт арга зүйн зөвлөмж, сайн туршлагын эмхэтгэл, мэргэшүүлэх сургалтын модуль боловсруулж түгээх, тэднийг давтан сургах, мэдлэг ур чадварт нь суурилсан батламж олгох асуудлыг бодлогоор зохицуулах;
Монгол Улс дахь боловсролын салбарын багш, ажилтан болон 6-12 дугаар ангийн Иргэний ёс зүйн боловсрол сэдвээр хичээл заадаг багш нарын хүний эрхийн боловсролын асуудлаарх үзэл бодол, мэдээлэл, туршлагаа хуваалцахад дэмжлэг үзүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг хагас жил тутам зохион байгуулах;
Хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд харьяалах хүний эрхийн асуудлаар иргэд, олон нийтэд чиглэсэн мэдээ, мэдээллийг байгууллагын цахим хуудас, хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол түгээх;
Албан болон албан бус боловсролд хүний эрхийн боловсрол олгож буй өнөөгийн нөхцөл байдлын талаар суурь судалгаа хийх.

ХУУЛЬ ЗҮЙ ДОТООД ХЭРГИЙН ЯАМАНД

Хууль зүйн туслалцааны төв, Хууль зүйн үндэсний хүрээлэн зэрэг холбогдох байгууллагуудтай хамтран Эрх зүйн хөтөч, улсын өмгөөллийн үйл ажиллагаанд хууль зүйн клиник сургалтыг уялдуулах;
Зорилтот бүлгүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудтай төрөлжсөн клиникүүдийг холбож зорилтот бүлгүүдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх;
Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллах.

ЭДИЙН ЗАСАГ, ХӨГЖЛИЙН ЯАМАНД

Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүний удирдлагын тухай хуульд заасан хөгжлийн богино, дунд, урт хугацааны бодлогын баримт бичигт Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрт нийцсэн, боловсролын бүх түвшин, салбар хоорондын уядаа холбоог хангасан Хүний эрхийн боловсролын үндэсний төлөвлөгөө батлуулахад нэгдсэн арга зүй, удирдлагаар хангах, мэргэжил, арга зүйн зөвлөгөө, мэдээлэл өгөх, хэрэгжилтэд хяналт тавих.

САНГИЙН ЯАМАНД

Хүний эрхийн боловсролын талаарх бодлого, хөтөлбөр, төлөвлөгөө, үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хүний эрхийн сургагч багш бэлтгэхэд шаардлагатай төсөв, татварын бодлогоор дэмжих.

ГАДААД ХАРИЛЦААНЫ ЯАМАНД

Олон улсын гэрээ, конвенцын хэрэгжилтийн тайлан хүргүүлэх үүргийн хүрээнд үндэсний хэмжээнд боловсруулж буй тайлан, мэдээлэлд ашиглах шалгуур үзүүлэлтийг нарийвчлан гаргаж, эдгээр тайлангийн уялдаа холбоог сайжруулах замаар төр буюу үүрэг хүлээгчийн хариуцлагыг нэмэгдүүлэх;
Хүний эрхийн боловсролын талаар үндэсний бодлого, хөтөлбөр, үйл ажиллагааны хэрэгжилт, үр нөлөө, сайн жишиг, ололт амжилтыг хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн үзүүлэлт, шалгуурт нийцүүлэн хянаж, үнэлэх, олон улсад тайлагнах.

ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН ЯАМАНД

Ахмад багш, хүүхдийн зуслангийн багш, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын гишүүдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллах;
Зорилтот бүлгүүдэд чиглэсэн төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг байгууллагуудтай төрөлжсөн клиникүүдийг холбож зорилтот бүлгүүдэд үзүүлэх хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССТ

Хүний эрхийн сургагч багш нарын мэдээлэл, сургалтын гарын авлага, материалыг Үндэсний хүний эрхийн боловсролын арга зүйн мэдээллийн дундын санд байршуулах;
Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд хүний эрхийн боловсролын хүрээлэн байгуулах асуудлыг судалж шийдвэрлэх;
Хүний эрхийн сургагч багш нар, жендэрийн үндэсний шинжээч, хүний эрхийн боловсрол олгож буй иргэний нийгмийн байгууллагуудын дунд хүний эрхийн боловсролын асуудлаар үзэл бодол, мэдээлэл, туршлагаа хуваалцахад дэмжлэг үзүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
Албан бус боловсролын салбарт хүний эрхийн боловсрол олгох сургалтын цахим, виртуал, интерактив нээлттэй хэрэглэгдэхүүн, контент, эх үүсвэрүүдийг хөгжүүлж сургалтыг идэвхтэй, сонирхолтой, үр дүнтэй байдлаар зохион байгуулахад анхаарах;
Хүний эрхийн сургалт зохион байгуулах сургагч багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, тогтмол суралцах боломжоор хангах, шинжилгээ хийх, сургалтын материал боловсруулах замаар сургалтын хэрэглэгдэхүүнээр тогтмол хангах;
Хүний эрхийн Үндэсний Комисс, Боловсрол шинжлэх ухааны яам, иргэний нийгмийн байгууллагын манлайлал дор хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөрийн үе шат бүрийн хэрэгжилтийг хангах төлөвлөгөө боловсруулах.

ХҮНИЙ ЭРХИЙН ФОРУМД (ИРГЭНИЙ НИЙГМИЙН БАЙГУУЛЛАГАД)

Хүний эрхийн сургагч багш нарын мэдээлэл, сургалтын гарын авлага, материалыг Үндэсний хүний эрхийн боловсролын арга зүйн мэдээллийн дундын санд байршуулах;
Хүний эрхийн сургагч багш нар, жендэрийн үндэсний шинжээч, хүний эрхийн боловсрол олгож буй иргэний нийгмийн байгууллагуудын дунд хүний эрхийн боловсролын асуудлаар үзэл бодол, мэдээлэл, туршлагаа хуваалцахад дэмжлэг үзүүлэх уулзалт, хэлэлцүүлгийг зохион байгуулах;
Иргэд, олон нийтэд чиглэсэн хүний эрхийн соёл төлөвшүүлэх, эерэг хандлага түгээх контентыг мэдээллийн хэрэгсэл, цахим платформ ашиглан түгээх;
Албан бус боловсролын салбарт хүний эрхийн боловсрол олгох сургалтын цахим, виртуал, интерактив нээлттэй хэрэглэгдэхүүн, контент, эх үүсвэрүүдийг хөгжүүлж сургалтыг идэвхтэй, сонирхолтой, үр дүнтэй байдлаар зохион байгуулахад анхаарах;
Хүний эрхийн сургалт зохион байгуулах сургагч багш нарын мэргэжлийн хөгжлийг дэмжих, тогтмол суралцах боломжоор хангах, шинжилгээ хийх, сургалтын материал боловсруулах замаар сургалтын хэрэглэгдэхүүнээр тогтмол хангах.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ ХУДАЛДАА АЖ ҮЙЛДВЭРИЙН ТАНХИМД (ХУВИЙН ХЭВШЛИЙН БАЙГУУЛЛАГАД)

Иргэд, олон нийтэд чиглэсэн хүний эрхийн соёл төлөвшүүлэх, эерэг хандлага түгээх контентыг мэдээллийн хэрэгсэл, цахим платформ ашиглан түгээх.

МОНГОЛЫН АХМАД БАГШ НАРЫН ХОЛБООНД

Ахмад багш, хүүхдийн зуслангийн багш, орон нутгийн иргэний нийгмийн байгууллагын гишүүдийг хүний эрхийн сургагч багшаар бэлтгэж хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг тасралтгүй зохион байгуулах, тэдэнд дэмжлэг үзүүлж ажиллах.

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБООНД

Хууль зүйн клиник төвүүдийн хамтын ажиллагааг сэргээж хүний эрхийн боловсрол олгох, түгээхэд Хууль зүйн клиникүүд сүлжээ болж ажиллахыг дэмжих;
Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллахад манлайлж, дэмжих.

МОНГОЛЫН ХУУЛЬ ЗҮЙН КЛИНИКҮҮДИЙН ХОЛБООНД

Хууль зүйн клиник төвүүдийн хамтын ажиллагааг сэргээж хүний эрхийн боловсрол олгох, түгээхэд Хууль зүйн клиникүүд сүлжээ болж ажиллахыг дэмжих;
Бүх нийтийн эрх зүйн боловсролын үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг үнэлэх, хэрэгжилтийг хангах, үйл ажиллагааг эрчимжүүлэх төлөвлөгөө гаргаж ажиллахад манлайлж, дэмжих.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан