2023.12.28
Иргэний нийгмийн зөвлөлийн ээлжит хурал боллоо
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүрэг бүхий Иргэний Нийгмийн Зөвлөлийн IV хуралдаан 2023 оны 12 дугаар сарын 20-ны өдөр боллоо.
Тус хурлаар Комиссын гишүүн, ИНЗ-ийн дарга Х.Мөнхзул зөвлөлөөс 2023 онд хийсэн ажил, цаашид зөвлөлийн гишүүд анхаарч ажиллах асуудлыг танилцуулав.
Комиссын ирэх 2024 оны гүйцэтгэлийн төлөвлөгөө болон Иргэний нийгмийн зөвлөлийн эхний улирлын төлөвлөгөөнд тусгах саналыг зөвлөлийн гишүүд хэлэлцэж, харилцан мэдээлэл солилцлоо.
Мөн Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга Ш.Үнэнтөгс Комиссын 2023 онд зохион байгуулсан онцлох ажил, түүний үр дүнгийн талаар, Гомдол, мэдээлэл шалгах хэлтсийн дарга Г.Ууганбаатар цаг үеийн асуудлаар мэдээлэл хийсэн.
Хурлаар 2024 онд Иргэний нийгмийн зөвлөлийн гишүүд хариуцсан эрхийн чиглэлээр багийн зохион байгуулалттай ажиллаж, Комиссын гишүүдтэй хамтран идэвх санаачилгатай ажиллах, төлөвлөгөө тайланг улирал бүр гаргаж байхаар шийдвэрлэв.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Хонгорсайхан