2025.02.05

Б.Найдалаа: Монгол Улсын төр шахмал түлш түлж ИРГЭДЭЭ ТУРШИЛТАД оруулсан

  • Агаарын бохирдол бидэнд үнэхээр ноцтой хохирол учруулсан. Энэ бол өнгөрсөн арав, хорин жилийн ажлын алдаа.
  • Одоо бүгдээрээ бодит байдалтайгаа нүүр тулаад хариуцлагын асуудал ярихгүй бол 2040 онд ч утаа гээд хэрэлдээд л сууна.
  • Эхлээд бүгдээрээ яг хэн, хаана, яаж алдсанаа тогтоогоод асуудал хариуцсан яамд, дарга, нийслэл, инстүүцүүд нь хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. Утаанаас үүдэлтэй яг хэдэн хүн нас барсан нь хүртэл зөрүүтэй, яам нь хоёр өөр тоо гаргаад сууж болохгүй.
  • Цаашид хэн яг юун хариуцахаа тов тодорхой болгох хэрэгтэй. Утаагаа, шахмал түлшээ, стандартаа бүгдийг яг хариуцах эзэнтэй байлгая!
  • Шийдлээ богино, дунд, урт хугацаагаар ангилан боловсруулж, шаардлагатай бол УИХ-аар батлуулах хэрэгтэй.