Ж.Чинбүрэн: 2017-2024 онд улсын хэмжээнд 779 иргэн угаартаж эндсэн байна
2025.02.04

Ж.Чинбүрэн: 2017-2024 онд улсын хэмжээнд 779 иргэн угаартаж эндсэн байна

Утааны асуудлаарх Ерөнхий хяналтын сонсгол энэ сарын 3,4-ний өдрүүдэд болж байна.

Сонсголын эхний өдөр угаартаж нас барсан иргэдийн тоон дээр маргаан үүсээд байв.

Тэгвэл уг сонсголын хоёр дахь өдөр ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн 2017-2024 оны хооронд угаартаж нас барсан нийт иргэдийн тоо 779 болохыг мэдээлэв.

Үргэлжлүүлэн тэрбээр "Монгол Улсад угаарын хийн хордлогоор нас барсан нийт иргэдийн тоо 779 болохыг Шүүх шинжилгээний ерөнхий газраас мэдэгдсэн. Харин Эрүүл мэндийн яамнаас хэлсэн 163 хүн бол эмнэлгийн тусламж аваад нас барсан тоо. Хамгийн бодитой тоо бол ШШЕГ-аас гаргасан тоон мэдээлэл.
Нэмэж хэлэхэд 2017-2021 онд эндсэн иргэдийн тоог 2022-2024 онтой харьцуулахад 2 дахин нэмэгдсэн байна" гэсэн юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn