Ерөнхий сайдаар ахлуулсан Шуурхай штаб хуралдлаа
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангах Ерөнхий сайдын дэргэдэх Шуурхай штабын ээлжит IV хуралдаан эхэллээ.
Өнөөдрийн ээлжит хуралдаанаар Багахангай-Хөшигийн хөндийн салбар төмөр замын төсөл, Улаанбаатар хотын 2030 оны ерөнхий төлөвлөгөөний талаар, нийслэлийн эрчим хүчний дутагдлыг шийдвэрлэх шийдэл, гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн явц болон цаг үеийн бусад асуудлыг хэлэлцэж байна.