М.Мандхай: Мега төслүүдийг урагшлуулах хууль, эрхзүйн орчныг бүрдүүллээ
Улсын Их Хурлын намрын ээлжит чуулганы 81 хоногийн хугацаанд УИХ-ын нэгдсэн чуулган 32 удаа хуралдаж 154 асуудал, байнгын хороод 137 удаа хуралдаж 253 асуудал, дэд хороо 6 удаа хуралдаж 14 асуудал хэлэлцэн шийдвэрлэсэн бол УИХ дахь МАН-ын бүлэг 17 удаа хуралдаж, 44 асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж, хоёр ажлын хэсэг байгуулан ажилласан байна.
Энэ намрын чуулганы хугацаанд улсын төсвийг алдагдалгүй баталж, улс орны хөгжил дэвшил, эдийн засагт нэн ач холбогдолтой Гашуун сухайт-Ганц мод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалт, Монгол-Францын хамтарсан ураны төсөл, хөрөнгө оруулалтын гэрээ, Газрын тос боловсруулах үйлдвэр зэрэг томоохон мега төслүүдийг урагшлуулах хууль, эрхзүйн орчныг бүрдүүллээ.
Холбоотой мэдээ
2025.01.29
2025.01.20
2025.01.17