2025.01.21

А.Ариунзаяа: Иргэдэд үйлчилж ажиллаж байгаа төрийн албан хаагч ажлын ачааллаас болж ёс зүйн алдаа дутагдал гаргах тохиолдол байдаг

УИХ-ын Ёс зүй, дэгийн байнгын хорооны /2025.01.21/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын Ёс зүйн хорооны 2024 оны тайланг хэлэлцэх Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа.

УИХ-ын гишүүн А.Ариунзаяа:

Хорооны тайланг сонсоод зөвшөөрч өгөгдсөн боломжит нөөцдөө дажгүй сайн ажилласан гэж үзэж байгаа. Учир нь бид оногдсон орон тоонд нь гүйцэд ажиллуулж чадахгүй. Энэ жилийн хувьд ч гэсэн төсөв батлахад байх ёстой орон тоог нь нэмж чадаагүй хэвээрээ. Энэ байгаа байдлаар нь ажиллуулах төсвийн хуулийг одоо баталчихсан учраас байгаа нөөц бололцоондоо багтажажлаа хийх ийм нөхцөл шаардлага үүсэж байгаа. Ийм учраас боломждоо нийцсэн дажгүй сайн ажлуудаа хийсэн гэж үзэж байгаа. Байгууллагуудын 54% нь энэ ёс зүйн хороогоо байгуулсан байгаа нь цаашидэнэ ажлын хэрэгцээ шаардлага их үүссэн нь харагдаж байгаа юм.

Энэ ёс зүйн асуудал өөрөө шууд хуулиар барьж аваад, хариуцлага тооцоод барьцтай асуудал бас биш. Ийм учраас шинэлэг ийм ойлголт болж байгаа. Тэгэхээр энэ ёс зүйг хэнээс нэхээд байгаа юм бэ гэхлээр. Төр иргэний хооронд үүсэж байгаа харилцаан дээр ёс зүйгүй авирлалаа гэдэг иргэдийн гомдол дээр л ер нь суурилж гардаг.Хамгийн олон ёс зүйн гомдол ирээд байгаа ажлын байрууд дээр ажлын ачааллын, ажлын байрны зураг авалтыг үзэх хэрэгтэй.Яагаад гэвэл ачаалал өндөртэй газар , хүн бухимдаж, сэтгэл зүйн дарамтад орж болно. Үүн дээр ёс зүйгээ авирлалаа гэсэн гомдлууд ирэх тохиолдлууд маш их байдаг. Үүнийг шийдэхдээ нэг талаасмэргэжилтнийг сануулах арга хэмжээ авах, солих, сургах биш. Харин ажлын ачааллыг нь бууруулах талд анхаарч ажиллах ёстой юм.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn