О.Саранчулуун: Сургалтын хөтөлбөртөө зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр онцгойлон тусгах санал дэвшүүлье
2025.01.21

О.Саранчулуун: Сургалтын хөтөлбөртөө зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр онцгойлон тусгах санал дэвшүүлье

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны гишүүд өнөөдөр /2025.01.21/ Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд Шинжлэх ухаан, технологийн их сургууль, Хөдөө аж ахуйн их сургуульд ажиллалаа.

Үдээс өмнө Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус уулзалтад Байнгын хорооны дарга Ч.Ундрам, Улсын Их Хурлын гишүүн Д.Рэгдэл, О.Батнайрамдал, С.Эрдэнэбат, О.Саранчулуун, Ж.Галбадрах, Г.Дамдинням, А.Ганбаатар, Н.Алтаншагай, Б.Хэрлэн болон их, дээд сургуулийн эрдмийн зөвлөлийн бүрэлдэхүүн, удирдлагын төлөөлөл, эрдэмтэн багш нар оролцлоо.

Уулзалтын эхэнд  Шинжлэх ухаан, технологийн их сургуулийн ректор Т.Намжил “ШУТИС-ийн өнөөдөр ба ирээдүй” сэдвээр мэдээлэл  өгч, хэрэгжүүлж буй онцлох төсөл, арга хэмжээний талаар танилцууллаа.

Энэ үеэр УИХ-ын гишүүн О.Саранчулуун “БСШУС-ын байнгын хорооны 1 сарын 14 өдрийн хурлаар Дээд боловсролын хуулийн хэрэгжилтийн талаарх Боловсролын сайдын мэдээллийг сонссон билээ. Өнөөдөр ийнхүү хэлэлцүүлэг өрнөж байна. Иймд сургалтын хөтөлбөртөө зөөлөн ур чадварыг эзэмшүүлэх чиглэлээр онцгойлон тусгахыг санал болголоо.