2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд 117,334 оюутан суралцаж байна
2025.01.14

2024-2025 оны хичээлийн жилд бакалаврын түвшинд 117,334 оюутан суралцаж байна

Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны өнөөдөр хуралдаж Дээд боловсролын тухай хуулийн хэрэгжилтийн талаарх мэдээллийг сонслоо.

Тус хуулийн гол зорилго нь дээд боловсролын чанарыг сайжруулах, төрийн болон хувийн дээд боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулах, сургалтын хөтөлбөр, багшлах бүрэлдэхүүн, дээд боловсролын төгсөгчдийн ажил эрхлэлтийг дэмжихэд оршдог билээ.

Монгол Улсын хэмжээнд 2024-2025 оны хичээлийн жилд 65 их, дээд сургууль үйл ажиллагаа явуулж байгааг ба бакалаврын түвшинд 117334, магистрын түвшинд 24830,  докторын түвшинд 5488 суралцагч суралцаж байна гэдгийг УИХ-ын гишүүн О.Саранчулуун мэдээлэв.