Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн талаар мэдээлэл өглөө
Монгол Ардын намын дэргэдэх Социал Демократ Монголын Ахмадын Холбооноос зохион байгуулсан ээлжит уулзалтад УИХ-ын гишүүн О.Саранчулууны хамт оролцлоо. Ахмад настны тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт, тэтгэврийн дараах амьдрал төлөвлөлтийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаар 50-с дээш ажилтантай ААН-үүд хоёроос доошгүй хувьд ахмад настныг ажиллуулах ёстой ба ажиллах хүч хомсдолтой эрүүл мэнд, боловсролын салбарт ахмадууд үргэлжлүүлэн ажиллаж болно. Тэтгэвэр тогтоолгосон ажилтныг ажлуулвал Тэтгэврийн шимтгэлийн 8.5 хувийг ажил олгогч болон ажилтан төлөхгүй байж болно.
Үр хүүхдүүд нь аав, ээжийнхээ тэтгэвэр, тэтгэмжийг зөвшөөрөлгүй зарцуулах, барьцаалж зээл авах, өмч хөрөнгийг нь дур мэдэн зарцуулж ашиглавал хуулийн хариуцлага хүлээнэ. Мөн байгууллагууд цалингийн нийт сангийн 3 хүртэл хувиар Ахмадын сан байгуулах үүрэгтэй талаар дахин мэдээлэл өглөө.
Холбоотой мэдээ
2025.01.16
2025.01.16
2025.01.16