Агаарын бохирдолтой холбоотой сүүлийн үед хийсэн судалгааны материалыг хүлээн авч байна
2025.01.14

Агаарын бохирдолтой холбоотой сүүлийн үед хийсэн судалгааны материалыг хүлээн авч байна

УИХ-ын 20 гаруй гишүүдээс бүрсэн Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол зохион байгуулах ажлын хэсэг ажиллаж байгаа. Энэхүү ажлын хэсгийн гишүүд агаарын бохирдолтой холбоотой сүүлийн үед хийсэн судалгааны материалыг хүлээн авч байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн Б.Уянга дараах мэдээллийг хүргэлээ.

2019 оны 1 сарын 30-нд агаарын бохирдолтой холбоотой сонсголыг бас хийж байсан. 2008-2019 онд хийгдсэн ажлууд дээр дүгнээд, 1 сарын 30-нд тухайн сонсголыг хийгээд, тайланг гаргасан байдаг. Энэ тайлантай манай ажлын хэсгийн гишүүд бүгд танилцсан. Үүнээс хойш Ж.Чинбүрэн гишүүнээр ахлуулсан энэ ажлын хэсэг байгуулагдаад, 2019 оноос хойш өнөөдрийг хүртэл 5 жилийн хугацаанд агаарын бохирдлын чиглэлээр ямар шинэ шийдлүүд дээр эрдэмтэд судалгаанууд хийсэн талаар мэдээллийг цуглуулах зорилгоор, нийгмийн сүлжээгээр дамжуулан тайлангуудыг хүлээж авсан. байгаа юм. Хэрвээ бид нарт илгээж амжаагүй тайлан байвал ирүүлж болох юм.Улаанбаатар хотын агаарын бохирдлын хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөг Эрүүл мэндийн хөгжлийн төв, Үндэсний статестикийн хороо 2020 онд шинэчлэн гаргасан байна.

НҮБ-ын хүүхдийн сан, Хүүхдийн эрүүл мэндэд агаарын бохирдлын үзүүлэх нөлөө шийдвэрлэх арга замыг мөнтайлан байдлаар гаргасныг бид авсан. Үндэсний аудитын газраас 2021 онд агаарын бохирдлын бохирдлыг бууруулах чиглэлээр ЗГ-ын авч хэрэгжүүлж байгаа ажил дээр аудитын тайлан хийсэн байгаа юм. Үүнтэй танилцаж байна. Мөн олон улсад олон судалгааны материалууд хэвлэгдсэн байна. Манай Эрдэс баялгийн тойм сэтгүүл " Бид агаар нэгтэй" гэсэн тусгай Бид агаар нэгтэй" гэсэн дугаарыг гаргаж хэвлүүлсэн байна. Бид энэ бүх мэдээллүүдтэй танилцах хэрэгтэй байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд бүх тайлангууд хүргэгдсэн. Ж.Чинбүрэн гишүүний хамтран ажилладаг судлаачтайгаа олон улсын зэрэглэлтэй сэтгүүлд хэвлүүлсэн, нүүрс түлснээр ямар хортой элемент агаарт дэгдэж байгаа.

Энэ нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлж байгаа талааролон улсын өгүүллийгбид нар авч танилцаж байна. Мөн ШУТИС-ийн профессоруудын олон улсад хэвлүүлсэн агаарт буй материалууд, тоосонцруудад байгаа органик болон органик бус найрлагуудыг нарийвчлан судлаж, 2020-2022 онд хэвлүүлсэн эдгээр материалуудтай танилцаж ажиллаж байна. Манай ажлын хэсэг энэ сардаа идэвхтэй ажиллаад 2 сарын 3,4-нд сонсгол хийнэ. Ингэхдээ өмнөх хугацаанд авч хэрэгжүүлсэн ажлуудаас аль нь яг агаарын бохирдлыг бууруулах чиглэлд амжилттай болсон, цаашдаа юу хэрэгжүүлэх ёстой юм бэ гээд шийдлүүдийг ярилцах хэрэгтэй байгаа.