Утааны асуудлаарх эхний хэлэлцүүлэгт орох хүсэлтийг 1 сарын 13-ны 17:30 цаг хүртэл авна
Иргэдээс ирүүлсэн саналын дагуу, УИХ-аас Утааны талаарх ерөнхий хяналтын сонсголыг хоёрдугаар сарын 3-4-ний өдрүүдэд зохион байгуулахаар болсон.
Энэхүү ажлын хүрээнд 3 удаагийн дэд хэлэлцүүлэг зохион байгуулагдахаар болсон бөгөөд эхний хэлэлцүүлэг "Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд" сэдвээр ирэх Лхагва гарагт буюу 2025.01.15-ны өдрийн 14:00 цагт болох юм.
Хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг “Утааны асуудал: стандарт, хяналт зуух түлшний технологи” сэдвийн хүрээнд өрнөнө. Тус гурван хэлэлцүүлэгт орох ажлын хэсгийн гишүүнд УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн багтаж бөгөөд #УТААНЫ асуудлыг өнгөрсөн, одоо, ирээдүйг хамтад нь хөндөж #СОНСГОЛЫГ нь удирдаж хийнэ гэдгээ илэрхийлж буй.
Хүсэлтийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэлх хугацаанд Монгол Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд ирүүлэх ёстой аж.