2025.01.07

МУ-ЫН ЗӨВЛӨХ ИНЖЕНЕРИЙН НҮҮРСНЭЭС СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧ РҮҮ ШИЛЖСЭН ШИЙДЭЛТЭЙ ТАНИЛЦЛАА

Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, МУ-ын Зөвлөх инженер, "ДЦС-4" ТӨХК-ийн захирлаар багагүй хугацаанд ажилласан Б.Цэвээн нүүрснээс сэргээгдэх эрчим рүү шилжсэн шийдлээ Агаарын бохирдолыг бууруулах Үндэсний хорооны ахлагч, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяад танилцууллаа.

С.Одонтуяа сайдын зүгээс түүхий нүүрс түлж дулааны хэрэглээгээ зохицуулж байгаагаас үүдэн иргэд эрүүл мэндээрээ хохирч байгаа асуудлын яаралтай таслан зогсооход чиглэсэн богино, урт, дунд хугацааны цогц шинэчлэлийг эхлүүлэх шаардлагатай байна. Энэ зорилгоор бүхий л шийдлийг судалж, үр дүнгийн талаар бодит хэрэглэгч, үйлдвэрлэгч, мэргэжилтэн, эрдэмтэн, судлаачдаар дүгнүүлэн хэлэлцүүлж байгаа. Энэ үүднээс таны шийдлийг анхаарал татаж байгаа гэдгийг онцоллоо.

Б.Цэвээн гуайн хувьд өрхийн түвшинд утаа гаргахгүйгээр цахилгаан, дулаан үйлдвэрлэж, илүүдэл цахилгаан эрчим хүчээ түгээх сүлжээнд нийлүүлэн нэмэлт орлого олох боломжтой шийдлийг олж, хэрэглээндээ нэвтрүүлжээ.
Түүний хувьд бага оврын сэргээгдэх эрчим хүчний шийдлийг нэвтрүүлснээр агаарын бохирдлыг бууруулахаас гадна хувь хүн бүр бохирдолгүй цахилгаан үйлдвэрлэгч болон өрхийн орлогоо нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцолж байлаа.