АЛСЛАГДСАН ДҮҮРЭГ, ОРОН НУТАГТ ОЛГОХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ
2024.09.25

АЛСЛАГДСАН ДҮҮРЭГ, ОРОН НУТАГТ ОЛГОХ ИПОТЕКИЙН ЗЭЭЛИЙН ЭХ ҮҮСВЭРИЙГ НЭМЭГДҮҮЛНЭ

Монгол Улсын Засгийн газрын нэн тэргүүний зорилт бол иргэдээ ОРОН СУУЦЖУУЛАХ. Орон сууцжуулалтын асуудал нь нэг салбар биш, салбар дамнасан цогц асуудал тул төр, хувийн хэвшил хамтран ажиллах нь нэн чухал байна.

“Хуримтлалын сан”-гийн эх үүсвэрээс ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, иргэдээ орон сууцжуулах зорилт дэвшүүлэн, ажлын хэсгийн уулзалтуудыг тогтмол хийж байна. Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын сайд Ж.Батсуурь, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн болон холбогдох албаныхантай уулзаж, зээлийг тогтвортой хэрэгжүүлэх төлөвлөлтөө ярилцлаа.

Өнөөдрийн байдлаар 130 мянган өрхөд 8.9 их наяд төгрөгийн ипотекийн зээл олгосон байна.

Засгийн газар 2025 оныг Залуучуудын жил болгон зарласан.Тиймээс залуу гэр бүлээ дэмжих, урьдчилгаа төлбөрийг уян хатан байлгах, алслагдсан дүүрэг, орон нутагт олгох ипотекийн зээлийн эх үүсвэрийг шуурхай байлгана.

Мөн зорилтот бүлгийн 150 мянган айлыг орон сууцжуулж, үнийн хөөрөгдлөөс сэргийлж, 2025 онд нийслэл, 21 аймагт зээлийн эх үүсвэрийг оновчтой хэрэгжүүлэх төлөвлөлтөө ярилцлаа.

Нийслэлийн түгжрэлийг бууруулж, төвлөрлийг сааруулах зорилгоор хотын төвөөс холдох тусам, алслагдсан дүүргүүдэд 6 хувийн ипотекийн зээл, орон нутагт 3 хувийн хүүтэй зээл шуурхай олддог байх нөхцөлийг ирэх жилүүдэд бүрдүүлнэ.