БНСУ-ын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай байгуулсан санамж бичгийн хүрээнд уулзалт хийв
2023.06.13

БНСУ-ын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай байгуулсан санамж бичгийн хүрээнд уулзалт хийв

"Нийслэлийн орон сууцны корпораци" ХК нь БНСУ-ын Кёнги хот байгуулалт, орон сууцны корпорацитай санамж бичиг байгуулсан ба уг санамж бичгийн хүрээнд Кёнги хот байгуулалт, Орон сууцны корпорацийн гүйцэтгэх захирал Ким Сэёон болон бусад удирдах ажилтан, албан хаагчид /2023.06.12/-ний өдөр Монгол улсад айлчлан ирлээ.

Уг айлчлалын хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баатархүүтэй уулзан 2 улсын харилцааны тухай болон цаашид Монгол улсад хэрэгжүүлэх гэр хорооллыг орон сууцжуулах төсөл хөтөлбөрийг дэмжин ажиллана гэдгээ мэдэгдлээ.