Утаа, нүхэн жорлонгийн шийдэл нь инженерийн дэд бүтэц
2024.09.16

Утаа, нүхэн жорлонгийн шийдэл нь инженерийн дэд бүтэц

Сантехникийн салбарыг бид ойлгодоггүй, ач холбогдол өгдөггүй. Түүнийхээ горийг өдөр бүр эрүүл мэндээрээ төлдөг. Энэ салбар Эрчим хүч - Барилгын салбарын дунд туслах байр суурьтай явж иржээ.

Ус, Дулаан, Цахилгаан - бол үндсэн суурь хэрэглээ. Өнөөдөр бид энэ салбарыг зах зээлээр нь хөгжүүлээгүйн улмаас мөнгөө төлсөн ч найдвартай хэрэглээгээ хангуулж чадахгүй байдалд очсон билээ. Танд мөнгө нь байсан ч зундаа халуун усаа таслуулж, өвөлдөө цахилгаанаа таслуулдаг болсон. Энэ бол эрэлт нийлүүлэлт хангагдаж чадахгүй байгаагийн илрэл. Өртгөөс бага, бодит биш хиймэл үнэ төрөөс зохицуулж гаргаснаас болж энэ салбарт хөрөнгө оруулалт ордоггүй, инновац хөгжил ярих боломжгүй болж.

Үүний дараагийн нөхцөл байдал юу вэ гэвэл Хойд Солонгос, Венесуэл улс. Тэнд бүхнийг төрөөс үнэгүй өгдөг. Сонсогдож байгаа шигээ гоё зүйл биш ажээ. Бидний магтах дуртай өндөр хөгжилтэй бүх улсад иргэд нь ус, дулаан, цахилгаанаа ямар үнэ цэнээр гар дээр нь ирж байгааг ухамсар болон хэтэвчээрээ мэдэрч арвич, хямгачаар өөртөө тохируулан хэрэглэдэг.

Инженерингийн бодит шийдэл, ирээдүйн хөгжлийн төлөө салбарын мэргэжлийн хүмүүстэй хамтран ажиллахад нээлттэй. Та бүхэн салбарынхаа бодит үнэнг олон нийтэд ойлгуулах ажилд хамтран ажиллана гэдэгт итгэлтэй байна. Өөрчлөлт хийх цаг нь болсон.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан