2024.08.22

А.Ариунзаяа: Эмийн агентлагийг үндэсний хэмжээнд томруулж чадвал үр дүнд хүрнэ

УИХ-ын гишүүн А.Ариунзаяаг Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаар 2020-2022 онд хоёр жил ажиллах хугацаанд дэлхий нийтийг хамарсан Ковид цар тахлын амаргүй үе таарсан ч энэ хүнд цаг үеийг даван туулахад сайн ажиллаж чадсан. Тэрээр ардчилсан сонгуулийн үр дүнд байгуулагдсан 9 дэх удаагийн УИХ-ын Анхдугаар чуулганы хуралдаан дээр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг хэвээр үлдээх санал гаргаж, улмаар олон гишүүд нэгдэж Гэр бүл, Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын яамтай болсон билээ.

Түүнчлэн Ээлжит бус чуулганы хуралдаан дээр ч идэвхтэй байр сууриа илэрхийлсээр байна. Манай улсад эмийн чанар, аюулгүй байдалд аюулын харанга дэлдээд удаж байгаа. Энэ асуудалд өнгөрсөн парламент багагүй анхаарал хандуулж ажилласан ч Эмийн агентлагийг үндэсний хэмжээнд ажиллуулах шаардлага байгаа талаар А.Ариунзаяа сайд санал хэллээ.

Тодруулбал, Эрүүл мэндийн яамны харьяанд Эмийн агентлагийг багтаахаар төсөв, лаборатори, эрх мэдлийн хувьд ч багадна. Харин энэ агентлагийг үндэсний хэмжээнд томруулж хүнсний хяналтыг давхар оруулж өгвөл үр дүнд хүрнэ гэдгийг салбарын сайдад онцолж хэллээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn