Т.ДОРЖХАНД: СӨРӨГ ХҮЧНЭЭС ИЛҮҮ ХӨГЖИЛ НЬ ЧУХАЛ ЮМ БАЙНА
2024.07.08

Т.ДОРЖХАНД: СӨРӨГ ХҮЧНЭЭС ИЛҮҮ ХӨГЖИЛ НЬ ЧУХАЛ ЮМ БАЙНА

Өнөөдөр Хамтарсан Засгийн газар байгуулагдах нь тодорхой болоод байгаа. Өөрөөр хэлбэл, МАН-аас АН болон ХҮН намтай хамтран ажиллахыг санал болгож “Хурдтай шийдэлд хүрэхийн төлөө хамтарцгаая” гэх гэрээнд гарын үсэг зурах юм. 

Тэгвэл хамтарсан Засгийн газар байгуулах болсон тал дээр ХҮН намын дарга Т.Доржханд байр сууриа илэрхийлэхдээ "Монгол Улс ардчилсан улс байхын тулд парламентын ардчилал, тэнд хяналт, тэнцэл байх ёстой. Манай намаас сөрөг хүчин байя гэдэг байр сууриа илэрхийлсэн олон гишүүн байгаа. Гэхдээ хөгжил нь чухал юм байна.

Тэгэхээр чадлын хэрээр оролцоод давхар хяналтаа тавиад явах нь зүйтэй юм байна гэж үзэн шийдвэрээ гаргасан. Манай нам хөрөнгө оруулалт, гадаад худалдаа, гаднаас мөнгө босгох дээр ажиллана. Харин орж ирсэн асуудал дээр хяналт тавина. Хяналтын функцуудээ ХҮН нам аваад явъя. Тендер, шударга өрсөлдөөн, хяналтын байгууллагууд, стандартуудыг авч явна. Хяналтыг парламент дээр хангалттай тавина. Орон зай бий." гэлээ.