2024.06.24
Төмөр замын 5 гарцтай болсноор 100 гаруй сая тонн тээвэр хийх боломж бүрдэнэ
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд МАН-аас жагсаалтаар нэр дэвшигчдийн 33-т нэр дэвшиж буй Түмэнбаярын Сайнжаргалыг танилцуулж байна.
Тэрээр Билиг дээд сургуулийг Олон улсын эдийн засагч мэргэжлээр бакалавр, МУБИС-ийн Боловсролын удирдлагын чиглэлээр магистр, Удирдлагын академийг төрийн удирдлагын менежер, Төмөр замын дээд сургуулийг төмөр замын тээврийн удирдлага, зохион байгуулалтын чиглэлээр суралцаж байгаа. Улмаар энэ чиглэлээрээ 2020 оноос хойш Зүүнбаян төмөр зам ТӨХХК-ийн Дэд захирал, Монголын төмөр зам ТӨХК-ийн Төслийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж буй төмөр замын салбарын туршлагатай залуу боловсон хүчнүүдийн нэг. Нэр дэвшигч Т.Сайнжаргал Боомтын сэргэлтийн талаар МАН-ын мөрийн хөтөлбөрт хэрхэн орсон талаар онцлон ярьж байгаа. Энэ чиглэлд өнгөрсөн хугацаанд олон зүйлийг шинэчлэлийн Засгийн газар хийж, хэрэгжүүлсэн.
Энэ бодлого амжилттай үргэлжилж байгаа, цаашдаа ч өргөн хүрээнд үргэлжилнэ. Тухайлбал Монгол Улс өнгөрсөн хугацаанд Замын-Үүд Эрээн чиглэлийн төмөр замын нэг гарцтай байсан бол үүнийг 4-өөр нэмэгдүүлж 5 гарцтай болохоор зорилт тавьсан.Тухайлбал Бичигт, Зүүн хатавч, Ханги Мандал, Ганц мод Гашуун сухайт, Шивээ Хүрэн сэхээ зэрэг 5 гарцтай болсноор төмөр замаар нийтдээ 100 сая гаруй тонн тээвэр хийх боломж бүрдүүлнэ. Төмөр замын боомтоос гадна хуурай боомтоор Монгол Улсаа холбох мөн хуурай боомтыг нэмэгдүүлэх ажлууд мөрийн хөтөлбөрт орсон.
Түүнчлэн авто замын 5 тойрог замтай болохоор төлөвлөж байгаа. Баруун зүүн босоо тэнхлэгийн төмөр замын холболт, хилийн холболт, авто замын холболтууд,аймгийн төвүүдийг мөн хилийн боомтуудыг хуурай боомтуудаар холбоно. Цаашлаад боомтуудыг 24 цагаар ажиллуулж нэвтрэх чадварыг нэмэгдүүлэх зэрэг олон ажил боомтын сэргэлтийн хүрээнд хийгдэхээр бодлого болж, мөрийн хөтөлбөрт орлоо. Энэ цагийн ачаа үүрэхээр ирсэн залуучууд өмнөх цаг үеийн алдааг давтахгүй,эх орныхоо хөгжлийн төлөө мэдлэг, туршлага, оюун бодлоо зориулах ёстой гэсэн итгэл үнэмшилтэйгээр нэр дэвшлээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn