Дахиад дөрвөн ширхэг шинэ Америк зүтгүүр орж ирлээ
Тэргэнд хөллөх шар нэмэгдэхээр малчин хүн баярладаг даа. Түүн шиг манай төмөр замчид шинэ зүтгүүртэй болох тоолондоо бөөн баяр болдог юм.
”Тавантолгой-Гашуунсухайт” чиглэлийн төмөр замын цогцолбор төслийн хүрээнд манай улс АНУ-ын “Progress rail a Caterpillar” компанийн гол замын SD70ACe/LW-4101 серийн 16 зүтгүүртэй болно.
Саяхан эхний ээлжийн 2 зүтгүүр манай улсад ирж тээвэрлэлт хийж эхэлсэн бол 2-р ээлжийн 4 шинэ зүтгүүр Замын-Үүдээр орж ирлээ. 4500 морины хүчтэй, илчит тэрэгний хөгжлийн 3-р үеийн энэ зүтгүүрүүд ачаа тээвэр, эдийн засгийн өсөлтөд эрс эргэлт гаргах юм.
Холбоотой мэдээ
2024.11.14
2024.11.13
2024.11.04