ХӨВСГӨЛИЙН БАГШ НАРЫН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙН ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ
2024.02.08

ХӨВСГӨЛИЙН БАГШ НАРЫН ИННОВАЦИЙН БҮТЭЭЛИЙН ДЭЛГҮҮР НЭЭГДЛЭЭ

Хөвсгөл аймгийн Сургуулийн өмнөх боловсрол, Ерөнхий боловсрол, Политехник коллежийн 100 гаруй багш хамтран 800 орчим ур ухаан, инновац шингэсэн, орон нутгийн онцлогийг харуулсан бүтээлүүдийг олны хүртээл болгож эхэлжээ.

Бүтээлч үйлдвэрлэлийг бий болгоход анхаарч цахим болон нүүдлийн, суурин гэсэн хэлбэрээр инновацийн дэлгүүрээ ажиллуулах юм байна.

Инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэж СӨБ-ын байгууллагад хэрэглэгдэх 7 багц 120 төрлийн тоглоом хийсэн О.Тэгшбаяр, Б.Чинзориг, Б.Сияанравдан, Т.Отгончулуу, Б.Отгон-Эрдэнэ, Р.Батдорж, Ч.Эрдэнэбат, Л.Цогт-Эрдэнэ, Б.Ганбаатар, Б.Доржжүгдэр, Б.Баянмөнх нарыг дурдмаар байна.

Урд хөршөөс цэцэрлэгийн хүүхдийн тоглоом авах бус дотооддоо элдэв химийн урвалгүй, хүүхдийн эрүүл мэндэд ээлтэй, экологийн цэвэр бүтээгдэхүүнээр үйлдвэрлэсэн тоглоом үйлдвэрлэх боломж байна гэдгийг харуулж чаджээ.

Мөн арьсан урлалыг хөгжүүлж, бүтээлээ хийж байгаа Х.Алтанхуяг, Бэлэг дурсгалын урлаач Р.Батдорж, Б.Ганхөлөг, зүү ороох урлагаар М.Юмдорж, утсан урлал Б.Давааням, нүүдэлчин коллекцийн бүтээгч А.Наранчимэг, ноосон урлал Х.Болорзаяа, хашааны чимэглэл Д.Бямбаа, уран зураг Л.Буяннэмэх, Давсан урлалын Т.Давхарбаяр, зүймэл урлал Д.Амарсайхан, Үндэсний хувцасыг орчин үеийн загварын чиг хандлагатай нийцүүлэн урласан Б.Баттогтох гээд тоочвол ур чадвартай олон багшийг дурдаж болно.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Хонгорсайхан