ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 12 ДУГААР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО
2024.04.23

ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН ЛАБОРАТОРИ 12 ДУГААР СУРГУУЛИЙН ШИНЭ БАРИЛГА АШИГЛАЛТАД ОРЛОО

Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороонд байрлах ерөнхий боловсролын 12 дугаар сургуулийн барилгыг буулгаж шинээр 960 хүүхдийн хүчин чадалтай сургууль барихаар 2021 оны Улсын төсөвт анх тусгагдаж, нийслэлийн Засаг даргын Тамгын газарт хэрэгжүүлэх эрхийг шилжүүлэн, “Түлхүүр гаргуулах” гэрээний нөхцөлтэй худалдан авах ажиллагааг зохион байгуулж, барилга угсралтын ажлыг эхлүүлж байсан.

Тус сургууль ашиглалтад орсноор Сонгинохайрхан дүүргийн 18, 38 дугаар хороо, 5 шар орчмын хамран сурах тойргийн хүүхдүүд орчин үеийн стандарт хангасан эрүүл аюулгүй орчинд суралцах нөхцөл ийнхүү бүрдээд байна.

Лаборатори 12 дугаар сургууль 81 бүлэг 3300 хүүхэд суралцдаг бөгөөд шинээр ашиглалтад орсон 960 хүүхдийн сургууль нь А,Б,В блок бүхий 3-4 давхар барилга бөгөөд бага, ахлах хоёр спорт заал, урлаг заал, хувцас солих өрөө, гал тогоо, хоолны заал, ариун цэврийн өрөө, агуулах, хичээлийн анги танхим, болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар ашиглалтад орлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn