ҮЕРИЙН ЭРСДЭЛТЭЙ БҮСЭД БАЙГАА АЙЛ, ӨРХҮҮДИЙГ НҮҮЛГЭН ШИЛЖҮҮЛЭХ АЖЛЫГ ШУУРХАЙ ЗОХИОН БАЙГУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд нийт удирдлага, албан хаагчид өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав. Энэ үеэр Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Онцгой байдлын хэлтэс болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулж, санал солилцлоо.
Хурлаар дараах үүрэг даалгаврыг өглөө.
- Үерийн эрсдэлтэй бүсэд байгаа айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулах.
-Дүүргийн нутаг дэвсгэрийн онцлог, хүн ам, эдийн засгийн нөөц, чадавхад тулгуурлан бүсчлэн хөгжүүлэх тухай баримт бичгийг боловсруулах ажил санал хүргүүлэх
- Дүүргийн хүн амын өсөлттэй уялдуулан эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх асуудлыг судлан, авах арга хэмжээний санал танилцуулах
- Дүүргийн гэр хорооллын хороодод ажиллаж байгаа төрийн албан хаагчдын нийгмийн баталгааг сайжруулах зорилгоор бүсийн нэмэгдлийг тооцож олгох боломжийг судалж, танилцуулах
- Согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалж гарч буй гэмт хэрэг, зөрчил, түүний нөхцөл байдлын талаар танилцуулах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний санал боловсруулж танилцуулах
- Дүүргийн хүн амын хаврын улирлын хүнсний хэрэгцээнд зориулан бэлтгэсэн үхэр, хонь, ямааны махыг дотоодын зах зээлд худалдаалах ажлыг шуурхай зохион байгуулж, хяналт тавих
- Үерийн далан сувгийн лаг, хог хаягдлыг цэвэрлэх бэлтгэл ажлыг сайтар хангаж, зохион байгуулах
-Дүүргийн хэмжээнд газар чөлөөлөлтийн ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өглөө.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn