2024.01.22
Баянхошуу, Хайлаастын айлуудыг орон сууцжуулах хөтөлбөрийг санхүүжүүлэх боломж бүрдлээ
УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Засгийн газраас өргөн мэдүүлсэн Өрийн удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцэн баталлаа.
Ингэснээр Нийслэл гадаад бонд гаргах эрхзүйн боломж бүрдэж байгаа бөгөөд ойрын хугацаанд хөрөнгө босгож, Сэлбэ, Баянхошуу дэд төвийн нийт 60 га талбайд 18,000 орон сууц барих төслийг санхүүжүүлэх боломж бүрдэж байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn