2024.04.27
СУУРЬ НЬ БАТ БАЙВАЛ УЛС ХӨГЖИНӨ
Хүнд цаг үед эх орныхоо төлөө сэтгэл зүрхээ зориулж, түүхэн гавьяаг байгуулсан хүн бол Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Маршал Юмжаагийн Цэдэнбал юм.
Ажил хэргийн шугамаар энэ түүхэн хүний төрж өссөн нутгийн зон олонтой АН-ын ҮБХ-ны гишүүн Улс төрийн зөвлөлийн гишүүн Ц.Одонтунгалагийн хамт уулзах боломж тохиов. Тус сумын иргэд төрийн үйл хэрэгт идэвхийлэн оролцож сумын хөгжилд тулгамдаж буй асуудлуудын талаар санал хүсэлтээ чөлөөтэй илэрхийлж байна.
Хөдөөгөөс хотод биш, хотоос хөдөө орон нутагт иргэд амьдарч эхэлбэл сумын хөгжилд том түлхэц болно. Мэдээж сум орон нутаг руу иргэдийг татахын тулд:
- Дэд бүтэц
- Хатуу хучилттай авто зам
- Ажлын байр
- Боловсролын чанарыг сайжруулах нь тун чухал гэсэн асуудлуудыг хөндөв.