2023.11.30
Б.Жаргалмаа: Шүүгч нарын цалин хөлс хангалттай сайн байж чадаж байна уу?
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа:
Та бүхнийхээ энэ өдрийн амгаланг айлтгая. Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг дэмжиж байгаагаа илэрхийлье. Сая ЕС-ын хэлсэн үгэнд бид нар ирээдүй хойч үеээ авлигын асуудлаас ангид байлгах бид хойч үедээ нүүр бардам алхах тэр ирээдүйг нь бий болгохын төлөө энэ авлигатай холбоотой асуудлыг шийдвэрлэдэг байх, авлигаас ангид байх тэр бүхий л алхамуудаа хийх ёстой гэдэг үгийг онцлон хэлснийг би дахиж дурдмаар байна бас энэ хуулийг өргөн барьсан ХЗЯ, ЗГ-ын гишүүддээ талархалаа илэрхийлье. УИХ-ын энэ танхимд авлигын асуудлыг бид нар эрчтэйгээр шийдвэрлэх тэр хүсэл сонирхолоор сууж байгаа гэдгийг гишүүд маань удаа дараа хэлнэ.Түүний нэгэн адилаар шүүх байгуулах асуудлыг дэмжиж байна.
Өнөөдөр шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийгдсэн ажлуудыг үгүйсгэх аргагүй, шүүх нээлттэй байх, ил тод байх, иргэдийн төлөөллийг оролцуулах шүүхийн хурлын мэдээллийг хэрэгт холбогдсон болон бусад бүхий л өмгөөлөгч хамаатай бүхий л иргэдэд нээлттэй байх тэр боломжийг шүүх хангаж өгч байгаа гэж ойлгож байгаа. Тэгэхдээ яг өнөөдөр шүүхийн үйл ажиллагаанд асуудлууд байгаа бид нар 2024 оны төсвийг хэлэцэх явцдаа ч гэсэн ер нь шүүхийг илүүтэй цахимжуулах, орон байртай болгох, шүүх бүрэлдэхүүний ажиллах боломжийг нь бий болгох дээр хэрхэн анхаарах вэ гэдэгт бас төсвийн асуудлыг хэлэлцэж байсан. Өнөөдрийн байдлаар орж ирж байгаа хуулин дээр шүүхийн бүтцийг тодорхой хэмжээний өөрчлөлт орж байна гэж бодож байна.
Өөрөөр хэлэхийн бол тойргийн бүслэлтэй байсан шүүхийн асуудлыг аймаг, орон нутаг бүхэлдээ бие даан шийдвэрлэх тэр боломжийг нь нээж өгч байгаа юм байна. Шүүгч нарын хүний нөөцийн асуудал ямар хэмжээнд байгаа юм бол оо. Шүүгч нарын цалин өндөр юм шиг ярьдаг хэдий ч өнөөдөр шүүгч нарын гар дээрээ авдаг цалин тийм ч өндөр биш ээ гэдэг мэдээллийг шүүгч нар өгдөг. Хүний нөөцийн асуудал болон цалин мөнгөтэй холбоотой асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа вэ? Аливаа шүүх маргааны эцэслэн шийдвэрлэх явцад хэрэгт холбогдогч болон яллагдагч, сэжигтэн, саатуулагдаж байгаа иргэдийг шууд хорих байрнаас, саатуулах байрнаас шүүх хуралдаанд оролцуулах тэр цахим технологи өнөөдөр хөгжсөн үү, үгүй юу? энэ дээр ер нь ямар боломж байна вэ?
Шүүхийн байрны асуудал хүндрэлтэй байдаг. Коридортоо бараг шүүх хуралдаанаа явуулах нь холгүй, хэрэгт хамаатай сэжигтэн этгээдээ дэргэдээ суулгаж байгаад алх цохих хэмжээний ийм асуудал аливаа шүүхийн асуудалд яригдаж байдаг энэ асуудлыг бид шийдвэрлэж чадахгүй төсөв мөнгөний асуудал ямар хэмжээнд орж ирж байгаа вэ? олон нийтэд мэдээлэл өгөөч ээ. Гэр бүлийн тухай хууль хэлэлцэж байгаа энэ цаг мөчид гэр бүлийн шүүх, давж заалдах шатны улаанбаатар хотод ганцхан байна гэдэг зүйл орж ирж байна. Шүүгчид маань мэргэшсэн байх энэ асуудлыг ШЕЗ болон бусад байгууллагууд хэрхэн авч үздэг вэ? Гэр бүлийн маргаан ямар нэгэн байдлаар хүүхэдтэй холбоотой асуудалд давж заалдлаа гэхэд заавал нийслэл хотод ирэх ийм асуудал үүсч байгаа юм шиг энэ дээр хариулт өгөөч ээ.
Түүний асуултад, ШЕЗ-ийн дарга Р.Онончимэг хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn