2023.12.01
Ж.Батжаргал: Гэмт хэргийг арилгахын тулд эрх зүйн үндсийг нь зөв болгох ёстой
УИХ-ын чуулганы /2023,11,30/-ны өдрийн хуралдаанаар Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцлээ.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:
Шүүх байгуулах тухай хуулийн төсөл орж ирж байгаа юм байна. Энэ дээр үзэл баримтлалын хувьд дэмжиж байна. Шүүхийн хараат бус бие даасан байдлыг хангах шүүхийг шударга ёсны хүсэмжлэлд нийцэж ажиллах талаар нэлээн олон жил ярьцгаагаад шүүхийн хуулийн шинэчилсэн найруулга батлагдаад шүүх, шүүгчдийн хараат бус байдал, нутгийн удирдлагын тогтолцоо ёс зүйн хороо гээд дотоод хяналтын чиглэлтэй асуудлуудыг эрх зүйн хувьд зохицуулж өгсөн. Энэ хүрээнд манай шүүхийн байгууллага дээр ер нь эрх зүйн хувьд үйл ажиллагаа явуулахад хэр нийцтэй боломж бололцоо бүрдсэн юм бэ? энэ яг чухам юунаас болоод байна хууль зүйн сайд юу гэж дүгнэж байна, манай шүүхийн байгууллага юу гэж дүгнэж байна, юунаас болоод болохгүй байна.
Улс нийгэмд учирсан хохиролыг нь төлүүлэх ёстой асуудал яригдаж байна. Энэ гараад байгаа гэмт хэрэг элдэв бусын юмыг арилгая гэвэл цаад эрх зүйн үндэс нь зөв болох ёстой юм тийм учраас миний ойлгож байгаагаар бол тэр өмчийн тухай хууль, төрийн өмчийн тухай хууль, худалдан авах ажиллагааны тухай хууль хил гаалийн тухай асуудал ер нь энэ төрийн өөрийнх нь шилэн тунгалаг байх тухай асуудал байгаад байгаа тэгэхээр энийг хууль зүйн сайд өөрөө юу гэж ойлгож, эрх зүйн шинэтгэлийн асуудлыгхэзээ, яаж оруулж ирж, шийдлүүдийг нь гаргах ёстой юм бэ?
Түүний асуултад, ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр сайд хариуллаа.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn