2012.09.10

Өмнөговь аймагт сум дундын шүүх шинээр байгуулна

Өнгөрсөн баасан гаригт хуралдсан УИХ-ын чуулганаар  Шүүх байгуулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, Шүүгчийн орон тоо тогтоох тухай тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийг хэлэлцэн, баталлаа.

Хууль зүйн байнгын хорооноос гаргасан санал дүгнэлтийг хэлэлцэж улмаар анхны хэлэлцүүлэгээр нь хуулийн төсөл болоод тогтоолуудыг баталлаа. Холбогдох хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Өмнөговь аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхийг шинээр байгуулж шүүхийн шүүгчийн орон тоог Ерөнхий шүүгч 1, шүүгч 5 байх тогтоол гарч байна. УИХ-ын энэ тогтоолыг  ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөх болов.  

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.