2023.07.06
Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэж байна
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2023.07.06/ нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Тэмүүлэн нарын 32 гишүүн 2023.01.16-ны өдөр өргөн мэдүүлсэн Төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцлээ.
Хуулийн төслийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор танилцууллаа.