Төсийн тухай хуулийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Төсвийн тухай хуулийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Энэ оны 1 дүгээр сард УИХ-ын гишүүн Н.Учралын санаачлан өргөн мэдүүлсэн тус хуулийн ажлын хэсгийн ахлагчаар Ч.Улаан ажиллаж байна.
Анхны хэлэлцүүлгийн талаар ТБХ-ны гаргасан санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Н.Амарзаяа танилцууллаа.
Байнгын хороо 2018 оны 5 сарын 29-нд хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж, зарчмын зөрүүтэй саналын томъёоллуудыг боловсруулжээ. Тухайлбал,
Ажлын хэсгээс хуулийн төслийн талаар дараахь зарчмын саналуудыг хэлэлцэн шийдвэрлэжээ.
Хуулийн төслийн 1 дүгээр зүйлд тусгагдсан “Төсөв захирагчийн үйл ажиллагаа, хэрэгжүүлэх хөтөлбөр, төсөл, арга хэмжээ, арга хэмжээний урсгал болон хөрөнгийн зардлыг төлөвлөх, гүйцэтгэлийн хяналт хийхдээ батлагдсан норм, норматив, стандарт, зураг төсвийг үндэслэнэ” гэж өөрчлөх нь зүйтэй гэж ажлын хэсэг үзжээ.
Түүнчлэн хуулийн 24.1 дэх хэсгийг “Төсвийн зарлага нь урсгал болон хөрөнгийн зардал, эргэн төлөгдөхтөлбөрийг хассан цэвэр зээлийн нийлбэрээс бүрдэнэ” гэж өөрчлөх саналыг ажлын хэсэг дэмжсэн байна.