Хэрлэн гол дагуу 3 га талбайд 2500 ширхэг бургас тарив
2023.06.21

Хэрлэн гол дагуу 3 га талбайд 2500 ширхэг бургас тарив

Говьсүмбэр аймгийн Сум дундын ойн анги нь Сүмбэр сумын 6 дугаар багт байрших Хэрлэн гол дагуух бургас, байгалийн ойн санг хамгаалах ажлын хүрээнд аймгийн "Байгаль хамгаалах нөхөн сэргээх арга хэмжээний зардал"-аар 3 га талбайд 2500 ширхэг бургас тарьж ойн санд нөхөн сэргээлт хийж гүйцэтгэлээ.

Сум дундын ойн анги нь нөхөн сэргээлт, тарилт хийсэн талбайн арчилгаа, усалгааг тогтмол зохион байгуулж, ургалтын чанарт анхаарч байна. Тус ойн анги 2014 онд байгуулагдсан бөгөөд одоогоор 10 хүний бүрэлдэхүүнтэй үйл ажиллагаа явуулдаг юм.

Сум дундын ойн анги өнгөрсөн жил нийт 30 мянга, энэ жил 73 мянган ширхэг тарилт хийв

Мөн Хэрлэн гол дагуух 45 га талбайн ойн сан, аймгийн төвийн 28,8 га талбайн ногоон байгууламж, автозамын дагуух 52,7 га ойн зурвасыг бүрэн хариуцан ажиллаж байгаа бөгөөд энэ жилээс эхлэн өөрсдийн санаачилгаар голын сан бүхий газруудыг хашиж хамгаалах ажлыг гүйцэтгэж байгаа юм.