2023.05.24
Улсын Арслан Б.Орхонбаяр мөнх ногоон гацуур мод тарилаа
Монгол Улсын Арслан Б.Орхонбаяр бидний урилгаар Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд мөнх ногоон гацуур мод тарилаа.
Сэлэнгэ аймагтаа 1000 гаруй мод тарьж, 900 гаруй нь амжилттай ургаж байгаа тухай хуучлав. Бэлэн суулгацыг хөрсөнд суулгах нь мод тарих их ажлын дөнгөж 1 хувь, үлдсэн 99 хувь нь арчилгаа гэдэгтэй арслан маань санал нэг байна билээ.
Энэ жилийн наадмаар АВАРГА болохын сайхан ерөөлийн өргөе.