2023.06.14
“Шувуу” ажиллагааны хүрээнд эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлэхийг даалгалаа
Засгийн газрын өнөөдрийн /2023.06.14/ ээлжит хуралдаанд Авлигатай тэмцэх таван Ш ажиллагааны нэг “Шувуу” ажиллагааны хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар танилцууллаа.
"Шувуу" ажиллагааны хүрээнд:
- Бүгд Найрамдах Киргиз Улсад хэрэгт холбогдон хоригдож байгаа 1,
- Бүгд Найрамдах Казахстан Улсад хэрэгт холбогдон шалгагдаж байгаа 3,
- БНСУ-д байгаа 6,
- БНХАУ-д байгаа 2 зэрэг оршин суугаа улс, хаяг нь тогтоогдсон нийт 25 этгээдийг шилжүүлэн авч ирэх,
Оршин суугаа улс нь тогтоогдоогүй байгаа нийт 22 этгээдийг эрэн сурвалжлах ажлыг эрчимжүүлж ажиллахыг даалгалаа.