Барилгын хөгжлийн төв авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна
Барилгын хөгжлийн төв нь Авлигатай тэмцэх Үндэсний хөтөлбөр, Монгол Улсын Засгийн газраас баталсан авлигын индексийг бууруулах зорилтын хүрээнд байгууллагын 2022 оны “Авлигын эсрэг үйл ажиллагааны төлөвлөгөө”, “Авлигын индексийг бууруулах арга хэмжээний төлөвлөгөө”-г тус тус батлан, хэрэгжүүлэн ажиллаж байна.
Энэ хүрээнд "Авлигатай тэмцэх газар"-тай хамтран салбарын хууль тогтоомж, барилга барихтай холбоотой дүрэм, журам, барилгын стандарт, барилгын зураг төслийн магадлагаа гаргахад гарч буй хүндрэл бэрхшээлийн талаар ярилцаж, цаашид хамтран ажиллах асуудлаар уулзалт зохион байгуулж байгаа юм.
Мөн Барилгын хөгжлийн төвийн нийт ажилтнуудад зориулсан “Авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь”, “Төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” сэдвүүдийн хүрээнд тогтмол сургалт зохион байгуулж, авлигын эсрэг үйл ажиллагаанд нэгдэн ажиллаж байна.
Холбоотой мэдээ
2023.05.24
2023.05.18
2023.05.09