Өвөрхангай аймгийн орон нутгийн өмчийн газарт зөвлөн туслах ажлын хэсэг ажиллаж байна
Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын Төрийн өмчийн бүртгэл, ашиглалтын хэлтсийн дарга Д.Нарангэрэлээр ахлуулсан ажлын хэсэг 2023 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн Өвөрхангай аймгийн Орон нутгийн өмчийн газарт шалган зааварчлах, зөвлөн туслах, мэргэжил арга зүйн туслалцаа үзүүлэх зорилгоор ажиллаж байна.
Мөн энэ ажлын хүрээнд төрийн болон орон нутгийн өмчит зарим үйлдвэрийн газар, компанийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төлөвлөгөө, гүйцэтгэл, үр ашиг болон хөрөнгийн ашиглалтын байдалд үнэлэлт өгч, зөвлөн туслах ажлыг хийж гүйцэтгэнэ.
Холбоотой мэдээ
2024.12.10
2024.11.29
2024.11.28