“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн IPO-ийн нээлтийн цан цохих ёслол боллоо
2022.12.26

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн IPO-ийн нээлтийн цан цохих ёслол боллоо

“Монголын Хөрөнгийн бирж” ТӨХК-ийн IPO буюу нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны нээлтийн цан цохих ёслол 2022 оны 12 дугаар сарын 26-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа.

Тус арга хэмжээнд Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Б.Цэнгэл оролцож, үг хэлэв.

Тус компани нь нийт хувьцааныхаа 34 хувь буюу 119,157,603 ширхэг хувьцааг нэг бүрийг нь 100 төгрөгөөр тогтоосон үнийн аргаар олон нийтэд санал болгож, 11.9 тэрбум төгрөг татан төвлөрүүлэхээр анхдагч зах зээлийн арилжаагаа өнөөдөр эхлүүллээ.

Ингэснээр “Монголын Хөрөнгийн Бирж” ТӨХК-ийн хувьцаа эзэмшигчдийн бүтэц шинэчлэгдэж, олон нийтийн хяналт, компанийн засаглал, мэдээллийн ил тод байдал сайжирч, гадаадын мэргэжлийн хөрөнгө оруулагчдын сонирхлыг дотоодын зах зээлд татах зэрэг ач холбогдолтой.

IPO буюу нийтэд санал болгон гаргаж буй үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны хувьцаа эзэмших хүсэлтэй хүн бүр https://ipo2022.mse.mn албан ёсны вебсайтаар дамжуулан захиалга хийх бөгөөд захиалгыг 2022 оны 12 дугаар сарын 26, 27, 28, 30-ны өдрүүдэд 10.00-аас 17.00 цагийн хооронд хүлээн авна.
Холбогдох утас: 11310456, 11321411